“Алтай хотхон”-ы найдваргүй барилгаас болж энэ удаад машин дараагийн удаад хүн хохирох эрсдэл байна
Баригдаж ашиглалтанд ороод гурван жил ч хүрээгүй “Тайгам Алтай” ХХК-ийн барьсан “Алтай” хотхоны 20-р байрны орцны дээд талын хэсэг нуржээ. Тус хотхоны оршин суугчид үүнээс болоод багагүй сандралдсан байна. Учир нь ойр хавьд нь хүн явж байсанаас гадна нэгэн иргэний машины арын цонх том плитанд хага цохиулан хагаржээ.
Үүнээс болж хотхоны ошин суугчид дахин хаана нурах бол хэмээн сэтгэлийн айдастай байгаагаа хэлж байна. Түүнчлэн “Алтай” хотхоны байрны доторх хана, тааз энд тэндээ цуурсан тухай иргэд ярьж байгаа юм. Ийнхүү шинэхэн баригдсан байшинд орсон гэж итгэлтэй байсан иргэд байр нь эхнээсээ нурж эхэлсэнд ихээхэн гомдолтой байгаа ажээ.
Зөвхөн энэ үйл явдал ил болсоноос үнэн хэрэг дээрээ “Алтай” хотхоны талаарх гомдол ШӨХТГ-т байнга ирдэг гэнэ. Тухайлбал ШӨХТГ-т байрны м2-ын хэмжээ дутсан гэх гомдол энэ хотхоны оршин суугчдаас хамгийн их ирсэн ч өнөөдрийг хүртэл иргэдийн хохирлыг барагдуулаагүй юм байна.
Ямартаа ч холбогдох хууль хяналтын газрууд нь “Тайгам Алтай” компанийн “Алтай” хотхоныг шалгаж арга хэмжээ авахгүй бол эхнээсээ нурж байгаа энэ барилга дараагийн удаа машин байтугай хүний дээрээс юм унах аюултай байгааг анхаарна уу.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Goliin ereg deer bar’sanaas boldogiin bolov uu daa