Үндсэн хуулийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэж дууслаа. Гишүүдийн олонх буюу 75 хувь нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжлээ.

uls_5525d70b61262_1

Одоо үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-д Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго  танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулав.


URL:

Сэтгэгдэл бичих