47 хүүхэд үдийн хоолондоо хорджээ
“Хүрээ” дунд сургуулийн 47 хүүхэд сургуулийнхаа үдийн хоолонд хорджээ.
Хүүхдүүд өдөр хөц будаатай шөл уусан бөгөөд хөц будаанд нь хордсон байж болзошгүй хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна. Хоол идсэний дараа хүүхдүүдийн бие эвгүйрхэж, гэдэс базалж эхэлжээ.
ХӨСҮТ-өөс хүүхдүүдэд шинжилгээ хийж, өдөр идсэн хоолноос дээж авч, лабораторид шинжилж байна. Хүүхдүүдийн бие харьцангуй гайгүй байгаа тухай мэргэжлийн эмч хэлж буй юм. Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
URL: