Н.Энхбаярын хэрэг АТГ-т шилжжээ

e4d5970f72a76969originalМАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-т шалгаж байна. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан түүнд холбогдох хэрэг Авлигатай тэмцэх газарт шилжиж иржээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Н.Энхтуяа, Б.Хуяг нараас тайлбар авах гэсэн боловч ирэхгүй байгаа. Тэднийг ирж мэдээлэл өгөхийг хүлээж байна гэсэн мэдээллийг АТГ-ын албаны эх сурвалж өгөв.

Харин уг хэрэгт холбоотой гэж буй Н.Энхтуяа, Б.Хуяг нар нь интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа билээ.

1ol0s4nefp53b2nhk6j5v0f1a9


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 May 2015

Яг л төлөвлөсөн замаараа явж байна даа. УИХ-ын сонгуулиас өмнө хэрэг тохох хэрэгтэй. Эд нарын арьсыг хамгаалах арга нь л энэ шүү дээ. Гадны улс сонсоод яаж хөхрөлддөг бол. Энхбаярт тохсон хуучин хэрэг нь ч гэсэн хэн ч итгэхээргүй сонин хэрэг. Харин насаараа шахам төрийн ажил хийчихээд өнөөдөр ч мөн л төрөөс ичихгүй идэж байгаа улс төрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонсоход өмнө нь хэдэд зуун саяын, тербумын хөрөнгөтөй байсан хүмүүс одоо жилийн орлого нь мөн л хэдэн зуун тербум гэж өгсөн байх юм. Хаанаас энэ орлогоо олж байна. Үүнийг л шалгамаар байгаа юм АТГ гэдэг газар байдаг бол. Хэрэв тэд шалгах зүрх нь хүрдэг бол тэдний төрөөс, ард түмнээс луйвардсан мөнгийг, эсвэл хөрөнгийг буцааж аваад л тэднийг эргэж төрд ажиллах нь бүү хэл төрийн байгууллага руу шагайх ч эрхгүйгээр шийтгээд хөөгөөд явуулах хэрэгтэй шүү дээ. Даан ч тэгж чадахгүй, зүрхлэхгүй л дээ өнөөгийн энэ алмайрагчид.

Сэтгэгдэл бичих