Хэн нэгний хуучин хүрэм Эх орон минь биш Х.Тэмүүжин!!!
Улстөрчид, УСТӨРӨГЧ нэгэнтээ адилхан дуулддаг ажээ. Байгаль дээр устөрөгч дангаараа байх нь нэн ховор байдаг шиг улс төрчид бас дангаараа улс төржөөд амжилтанд хүрэхгүй гэдгийг амьдрал дээрээ нотлогдсоор байгаа.
Өнөөгийн нийгэмд мөнгөгүйгээр хаашаа ч, ямар ч улстөр хийж чадахгүй гэдгийг улстөрчид мэддэг болохоор ард иргэдийнхээ тархи угаах ажил байнга идэвхтэй байдаг нь өнөөгийн Улстөрд байгаа хүмүүсийн байр сууриас харагдсаар байна.
Экс хуульзүйн сайд Х.Тэмүүжин саяхан нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “би нэг хүнтэй муудалцаад пиджакийг нь урчихлаа гэж бодъё. Муудалцсан уу муудалцсан, урсан уу урсан, гэхдээ пиджак нь 50 сая төгрөг гэвэл арай хэтэрч байгаа биз дээ. Миний харж байгаагаар тэр нь хуучин пиджак, олон жил өмчихсөн, их үнэтэй байлаа гэхэд л 500 мянган төгрөг гэж би бодож байхад надаас 50 саяыг нэхвэл энэ шударга ёс биш.” хэмээн Ж.Каплаг өмгөөлсөн утгатай үгс чулуудсан. Чухамдаа хэн ч Эх орноо хэн нэгний хуучин пиджактай зүйрлээд суух нь хуульзүйн яаманд сайд байсан хүний амнаас гарах ёстой үг мөн үү? хэмээн эргэлзнэ.
Бодох л зүйл. Энгийнээр хэлэхэд эдийн засаг хүндэрсэн өнөөгийн нөхцөлд 35 тэрбум төгрөг их мөнгө. Гэтэл гадны нэгэн хөрөнгө оруулагч улсын татвараас зугтсан нь тодорхой болчихсон шат, шатны шүүхээс батлагдаад эргэн төлөгдөх учиртай хэмээн гарсаар байхад хуулийг зохиодог хүн маань чухам юу бодож хэлсэн үг юм бол.
Өнөө хуулийг гууль болгох ажиллагаагаа буюу тархи угаалтаа ашиглан ард иргэддээ нөлөөлөх гэсэн бас өөрийгөө гадны хөрөнгө оруулагчидад юу ч болсон хамаагүй ТА НАРЫНХАА ТАЛД гээд хэлчихсэнтэй агаар нэгэн санагдаад л байна.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Яг чам шиг тэнэгүүдэд тайлбарлахын тулд хамгийн ойр жишээ авсан байх аа. Шүүмжлэх юм аа сайн ойлго Амьтны шившиг болоод хэрэггүй
Өдий зэрэгтэй болоход нь түшиж ирсэн нөхөдийнхөө, гүрнийхээ талд орж дуугарахгүй бол “алуулна” биз дээ.