ДОХ-ын халдвартай гэх жимсийг шалгаж байгаа гэв
Сошиал ертөнцөөр “ДОХ-ын халдвартай цус шахсан жимс орж ирсэн. Худалдаалагдаж байна. Болгоомжилно уу” гэсэн мэдээлэл хүчтэй тархаж, хүн бүр шэйр хийн тарааж байгаа билээ. Бэрсүүт жүржинд улаан цус шиг юм шахсан уг жимсний зургийг нэгэн иргэн Мэргэжлийн хяналтын байгууллагад илгээж, шалгахыг хүсчээ.
Мэдээллийн мөрөөр дээрхи газраас шалгаж эхэлсэн бөгөөд “Манайд албан байгууллага болон хувь хүнээс ийм мэдээлэл ирээгүй. Нэгэн иргэний хүсэлтээр шалгаж байна. Гэхдээ хэзээ ч ийм зүйл байх боломжгүй. Хамгийн гол нь хэн халдвартай, тэр цус шиг улаан юм нь ДОХ-ын халдвар гэдгийг шинжилсэн юм бэ? Энэ мэдээллийг тараасан хүнийг өөрийг нь шалгана” гэдгийг мэргэжлийн эх сурвалж өгүүлэв.
викимон.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ мэргэжлийн хяналтын гээд байгаа нөхдүүд яаг юу хийгээд явдагийг ойлгодоггүйшд.