“Лидергүй” ардчилсан нам
Ардчилсан нам баярын хурлаа хийж чадахгүй болтлоо доройтолд орж хямарсан нам гэдгээ дахиад харуулав.
Дээдэс нь суудлаа олохгүй дотроо фракцад хуваагдан мафижсан олигархи бүлгүүдийн нөлөөнд автаж эхэлснээр намын дотоод хямрал нь 2012 оны сонгуульд бага зэрэг зөрөөтэй ялалт байгуулсан тэр өдрөөс эхэлсэн гэхэд болно.
Учир нь хямрах үндэс суурь нь бэлэн байсан намд төрийн жолоог өгчихсөн. Өөрсдийгөө цайруулах улиг домог болсон хамтарсан ЗГ-ын тухай, МАН-аас хямарсан эдийн засгийг хүлээж авсан тухай олон тайлбар ярьдаг ч ханцуй шамлан нэгэнт улс төрд орсон бол амласандаа байж зүтгэх л ёстой байсан.
АН –ын одоогийн байдал нь лидергүй атлаа бүхэл бүтэн улс орныг удирдаад явж байгаа “дэлхийд байхгүй” нам болсон явдал юм. Ийнхүү дээдэс нь хэрээс хэтэрч, улаан цагаандаа гараад эхлэхээр намын дунд, доод хэсэг нь, гишүүд дэмжигчид нь ч бужигнаад эхлэх нь мэдээж. Хэрвээ энэ янзаар явбал (удвал) Ардчилсан нам 2016 оны сонгуульд оролцох нь бүү хэл намын даргаа сонгож чадахгүй, их хурлаа ч хийж чадахгүй байдалд хүрэх бололтой. Ардчилсан Нам удирдаж байгаа цөөн хэдхэн хүний балгаар ийнхүү өөрөө өөртөө булш ухчих шиг болов. Удирдах бүрэлдхүүндээ залуучуудыг оруулддаггүй, тэдний санал бодлыг сонсдоггүй, шинэ боловсон хүчин бэлтгэх талаар системтэй ямарч ажил хийгээгүй, жирийн гишүүд дэмжигчидтэйгээ бүрэн холбоо тасарсан гээд цааш нь цуврах “ардчилсан биш” олон үйлдлийг нь хэлж болно.
Намыг илт тод удирдах ардчилсан үзлээсээ урвах болны бас нэг гол шалтгаан нь “бялуу хуваах” –тай мэдээж холбоотой, олон хүнийг удирдлагад шинээр оруулбал өөрсдийнх нь авах хувь багасна, тэгээд ч нэг ухаантай нөхөр гарч ирээд “лидердэх” аюултай, өрсөлдөгч цөөн байх тусам амар. Алтанхуягийн гэгддэг ардчилсан ЗГ-ыг намынх нь нөхөд өөрсдөө “унагачихаад”, дахиад сийхгүйгээр одоогийн ЗГ-ыг ч унагааж чадна шүү гэдгээ (тойруугаар) намын дарга нь олон түмэнд ойлгуулав. Харин хамтарсан Засгийн Газарт олонхи болж засаг барьж байгаа ардчилсан намтай бид дагаад хямарч болохгүй, учир нь ямартаа ч диктатур дэглэм арай тогтоогүй байгаа болохоор сонголт хийх эрх тань нээлттэй байгаа.
URL: