Найман настай охиныг хүчиндсэн этгээдийг баривчилжээ

7644Өчигдөр СХД-т гарсан хүчингийн хэргийн хэрэгтэнийг барьжээ. Өчигдөр орой хичээлээ тараад явж байсан найман настай охиныг чих авж өгөх нэрийдлээр дагуулж яваад хүчиндсэн хэрэг гаржээ.

Харин гэмт этгээдийн дүрс дэлгүүрийн камерын бичлэгт охиныг хөтлөн явж байгаагаар үлдсэн нь түүнийг барих гол сэжүүр болсон байна. Гэмт хэрэгтнийг улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажиллан илрүүлж, цагдан хориод байгаа юм байна. Гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд  оршин суух Ж гэгч байсан бөгөөд 1994 онд төрсөн 21 настай залуу байжээ.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүчирхийлсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.


URL:

Нэр: зочин Огноо: 8 April 2015

цаазаар авбал таарна муу баас

Нэр: Anonymous Огноо: 27 May 2015

muu sheesiig tamlaj alah heregtei

Сэтгэгдэл бичих