Шинэчлэлийг хүссэн шинэ залуусаа АН-ынхан чирээд гаргажээ

zurag

Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй байгаа талаар шинэ үе болсон залуус саяхан хэвлэлийн хурал хийж, намын

дотоодод болж буй бусармаг асуудлыг ил тод болгож байсан. Гэвч өөрсдийгөө “ардчилсан” хэмээн нэрийддэг АН-ын удирдлагууд ямар ч ардчилалгүй болохоо харуулж, хэвлэлийн бага хурлынх нь мэдээллийг телевиз, сониноор гаргахгүй байхыг үүрэгдсэн байна.

Иймд намын боловсон хүчнийг шинэ залуусаар сэлгэх, ротацийг шударга явуулж байх, төрийн албанд чадварлаг боловсон хүчнийг томилох зэрэг олон асуудлыг тавьж буй АН-ын гишүүн П.Галиндэв, .Мөнхжаргал, Д.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр болсон АН-ын 25 жилийн ойн баярын хурлын үеэр намын дарга болон ерөнхий нарийн бичгийн даргадаа шинэчлэлийг шаардсан шаардлагаа хүргүүлсэн боловч хөөгдөж гарчээ.

Шинэ үеийн төлөөлөл болсон эдгээр залуус шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг удаа дараа намынхаа удирдлагуудад сануулж байсан боловч бүлэг, фракцын эрх ашгаа хамгаалсан намын удирдлагууд шинэчлэл хийхийг огт хүсэхгүй байгаа юм. Иймд нэр бүхий эдгээр залуус намынхаа шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлснийхээ төлөө ийнхүү хөөгдөж гарахдаа хүрчээ.


URL:

Сэтгэгдэл бичих