Охидын толгойг тасалсан гэх Д.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноолоо
Шар хадны эцэст охидын толгойг тасдаж, онц хэрцгийгээр хөнөөсөн Д.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноолоо. Түүнд оноосон ялын 20 жилийг гянданд, 5 жилийг онц дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
Д.Идэрзаяа нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоожээ. Тиймээс Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс түүнийг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар буруутган ялласан байна.
URL: