Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно
2011 онд бүхий л мэдээллийн хэрэгслүүдээр Дорнод аймгийн Халх гол сумын газар нутгийг Өмнөд Солонгост олон жилийн хугацаатай түрээслэх болсон тухай шуугиж байв. Харин зарим сайтуудаар Өмнөд Солонгос Монголоос 330 мянган га газар тариалангийн зориулалтаар худалдан авсан хэмээн мэдээлж байсан юм. Өнгөрсөн хугацаанд солонгосчууд Халх голд аль хэдийн орж ирж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өөрсдийн байгууламжуудыг барьж байгуулжээ. Ингэхдээ тэд нутгийн зарим малчин айлуудаас газар чөлөөлөхийг шаардаж байсан гэнэ.
Зарим мэдээллээр солонгосчууд энэ газрыг 99 жилийн хугацаатай түрээслэн авч байгаа гэдэг бол тухайн үед солонгосчууд өөрсдөө бид Монголоос газар нутгийг нь худалдан авсан гэж мэдээлж байсан юм. Солонгосчуудын хэлж байснаар, энэ газар нь дэлхий нийт хүнсний хомсдолд удахгүй орох цагт Өмнөд ба Умард Солонгосын ард түмнийг хүснээр хангах зориулалттай ажээ. Мөн солонгосчууд энэ газартаа “Корё” хэмээх солонгос нэр хайрласан төдийгүй тэнд солонгос хороолол, сүм барих болно хэмээн мэдэгдэж байв.
Эрх баригчид нь газар нутгаа харийханд түрээслэх буюу зарах боллоо гэсэн мэдээлэл Монголын иргэдийн дургүйцлийг төрүүлж, ихээхэн шуугиан дэгдээв. Монголд одоо ашиглаж буй нийт улаан буудай тариалах талбай 300 мянга орчим га бөгөөд энэ газар нутгийн хөрсний үржил шим нэгэнт мууджээ. Гэтэл дэлхий даяар хоол, хүнс хомсдож буй эгзэгтэй цагт хамгийн үржил шимтэй ийм их хэмжээний газраа харийн мэдэлд өгч буй нь зүйд үл нийцэх бөгөөд улс орны бүрэн бүтэн байдлын үлэмж том асуудал гарч ирсэн юм. Иймд олон нийт ихээр дургүйцсэн нь мэдээж хэрэг.
Гэвч тухайн үед эрх баригчид “энэ бол зүгээр л гадны улсын оролцоотой газар тариалан хөгжүүлэх төсөл, Халх гол сумын иргэд ажилтай болно” гэх тайлбар өгч байв. Ингээд энэ хэрэг явдал намжсан байна. Энэ нь нэг талаар 2012 оны парламентын сонгуультай ч холбоотой байсан байж болох юм. Гэвч хамгийн гол нь, эрх баригчдын хувьд бас нэг үндсэн саад нь ард түмний дургүйцлээс гадна “Монгол Улсын хууль тогтоомж” байжээ. Өнөөгийн хууль тогтоомж, ялангуяа одоо мөрдөж буй газрын тухай хуулиар Монгол улсад гадаадын иргэн, аж ахуй нэгж Монголд газар “түрээслэх”, “өмчлөх” бус, харин тодорхой зориулалтын дагуу “ашиглах” л боломжтой ажээ.
Гэвч Монголын эрх баригчид харийханд газар нутгаа алдах бололцоог хааж байсан ганц найдвар, өнөөгийн хуулийг өөрчлөхөөр шинэ төсөл бэлэн болгож УИХ-аар батлуулахаар нэгэнт зэхжээ. Газрын тухай хуулийн өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар оруулж хэлэлцэнэ. Харамсалтай нь, энэ мөчид УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг түгшүүр төрүүлсэн мэдэгдэл хийлээ. УИХ дахь “Шударга ёс” эвсэл шинэ төслийг хэлэлцээд гадаадын аж ахуйн нэгжид газар “түрээслэх” нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. 2012 оны сонгуулиар газар нутгаа хамгаалахын төлөө яахаас ч буцахгүй шахам юм ярьж өөрсдийгөө сурталчилсны хүчинд ард түмэнд таалаглаж УИХ-д анх удаа бодит гурав дахь хүчин болсон энэ эвсэл ийм байр суурьтай байгаа нь яах аргагүй харийханд газар олон жилээр нутгаа түрээслүүлэх ажил саадгүй хэрэгжиж буй илрэл юм.
Харин Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн яг энэ асуудалд үлэмж санаа зовж буйгаа хэвлэлээр илэрхийлж, шинэ хуулийн төслийг эсэргүүцжээ. Түүний хэлснээр Газрын тухай хуулийн шинэ өөрчлөлт зөвшөөрөгдөн батлагдсанаар Монгол Улсын газар нутаг харийханы мэдэлд очих зам саад үгүй болж байна. Гэхдээ өнөөгийн хуулийн энэ өөрчлөлт ганц Халх гол бус, Монгол орны бүх газар нутаг, түүний дотор малчдын бэлчээрт ч хамаатай бөгөөд үүний үр дүнд манай малчид Хятадын Өвөр монгол малчдын хувь тавиланг туулах нь тодорхой юм.
Ш.Т.Лантуу Гашуун
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
угаасаа дорнодын талыг элбэгдорж солонгосуудад өгчихсөн, үе үе айлчилж тэдэнтэй нисдэг тэргээр гахай авладаг гэж нутгийнхан нь ярьдаг шд.
malnuda buir nuur halh golin sav gazrin zahirgaa hamgaalaltiin zahirgaa ged ug ni baiguulagdad jil garan bolj bshde ted nart aldah ni yu yum bee hamgin gol ni hamgaaldag gazriig tor zasgaas sn demjed ogoh heregteishde
gahai aldag gej sonssin bna bas
АН, Элбэгдорж 2 хурдхан зайлах арга бн уу. Идэж ууж ханахгүй, одоо бүр улсыг минь үгүй хийлээ.