Өнөөдөр МУГЖ С.Жавхлан “Төр түмний халз мэтгэлцээн” хийнэ

javhlanhuralhevleliin

“Гал үндэстэн холбоо”, “Хамаг монгол төсөл”, “ДМ” нэгдэлийн төлөөлөгчид төрийн өндөрлөгүүдийг “Ёс зүйтэй” уулзалтанд урьж Төр түмний халз мэтгэлцээн хийхээр болоод байна. Тэд хэлэхдээ төрийн өндөрлөгүүд сонгууль болоход ард түмнийг дууддаг тэр болгонд нь ард түмэн очдог. Харин ард түмэн биднийг нэг удаа дуудахад тэд ирсэнгүй. Төрийн дээд тушаалтнууд шудрага бус, ёс зүйгүй байна хэмээн шүүмжилсэн юм.

Тиймээс тэд өнөөдрийн “Ёс зүйтэй” уулзалтаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Герман улсад айлчлал хийж байхдаа үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн мэдээллийг тодруулах мөн төрийн тэргүүн шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэсэн дүгнэлтийг “ДМ” нэгдэлд мэдээллэсэнтэй холбогдуулж тодруулга авах гэнэ.

Тус мэтгэлцээн хүн бүрт нээлттэй байх ажээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 April 2015

Ene galzuu soliotoi novshnuud eh orniig mini suitgej bna ta narta hatuu temtsnee zgr suuj bgad ta naraar ulsa togluulahgui

Сэтгэгдэл бичих