“Apple” компани очир алмаазан шигтгээтэй цагаа танилцуулжээ
Өнгөрсөн долоо хоногт “Apple” компани шинэхэн бүтээгдэхүүнээ таницуулсан байна. Уг бүтээгдэхүүн нь тансаг хэрэглээний очир алмаазан шигтгээтэй “Apple watch” бугуйн цаг юм байна.
Энэхүү цаг нь 18 каратын алтан оосортой, очир эрдэнийн шигтгээтэй юм. Цагны чимэглэлийг хийж гүйцэтгэсэн “Brikk” компанийн зүгээс худалдан авагчдад зориулан шар алтнаас гадна ягаан болон цагаан алтан хийц бүхий 3 төрлийн сонголтыг өгчээ. Тансаг зэрэглэлийн энэхүү цаг нь өмнө нь гаргаж байсан 10 мянган ам.долларын үнэтэй “Apple Watch Edition”-ээс 14 дахин үнэтэй үнэтэй бөгөөд 114,995 ам.долларын үнэтэй аж. Тус цагийг ирэх сарын 24-нд худалдаанд гаргах юм байна.
URL: