Явуулын хөдөлмөрийн бирж Багахангай дүүрэгт ажиллаж байна

11106233_808833975853301_1778182986_n

Яг одоо Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн явуулын хөдөлмөрийн бирж нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангай дүүргийн 1-р хороонд ажиллаж байна. Тус хороо нь нийт 2000 хүн амтай. Ажил хайгч бүртгэлтэй иргэдийн тоо 279 байгаа юм.Дүүргийн иргэд хөдөлмөрийн өдөрлөгт идэвхтэй оролцож байгаа төдийгүй  ажил хайгчид ихэвчлэн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний хувьд нийслэлд ирж ажиллая гэхээр амьдрах байр сууцны хувьд бэрхшээлтэй байдаг гэдгийг ч учирлаж байна. Үдээс хойш явуулын бирж тус дүүргийн 2-р хорооны иргэдэд хүрч ажиллана.Харин маргааш буюу 4 сарын 3-ны өдөр Багануур дүүрэгт ажиллах юм.Иргэдийг ажлын байранд зуучлах мэдээлэл өгөх үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа Багахангай дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болоод Багахангай дүүргийн Залуучуудын Холбооны хамт олонд талархал илэрхийлье.

11088219_808825089187523_618599656_n 11092591_808821079187924_124547732_n


URL:

Сэтгэгдэл бичих