Таван толгойн гэрээ ба Coal Mongolia
Нүүрсний салбарын төлөөллүүд жил бүр уулзаж асуудлаа хэлэлцдэг Coal Mongolia чуулга уулзалт, үзэсгэлэн 4-р сарын 9-10 өдрүүдэд SS төвд 5 дахь жилдээ зохион байгуулагдах бөгөөд одоогоор бэлтгэл ажил нь бүрэн хангагджээ. Чуулганы хуралд гадаад дотоодын 600 орчим төлөөлөгч оролцож, 40 орчим компани үзэсгэлэн гаргах ба үзэсгэлэнг 2000 орчим хүн үзэж сонирхох бүртгэл гарсан байна. Монгол улс нүүрсээ боловсруулж, нэмүү өртөг шингээн гуравдагч зах зээлд гаргах замаар баялгаа аль болох өндөр үнэ хүргэх нь гол зорилго. Нүүрсний салбар бүхэлдээ унасан, хөрөнгө оруулалт эрс татарсан, мөн Таван Толгойн ордын хөрөнгө оруулагчтай хийх гэрээ амжилттай болох эсэх нь эргэлзээтэй байгаа цаг үед энэ жилийн Coal Mongolia-2015 чуулган зохиогдож байгаагаараа онцлог болж байна. Чуулганы хөтөлбөрийг харахад нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг чухалчлан авч үзсэнээс гадна том төслүүдийг санхүүжүүлэхэд Монгол улс юуг анхаарах, нүүрснээс цахилгаан болон хий үйлдвэрлэж экспортлоход гадаад зэх зээлд боломж бий эсэх, нүүрсний зах зээлийн уналт хэр хугацаагаар үргэлжлэх, уналтын мөчлөгийг хэрхэн даван туулах талаар олон сонирхолтой илтгэлүүд тавигдахаар байна. Чуулганы хөтөлбөрийг эндээс татаж авна уу. http://coalmongolia.mn/index.php/mn/conferene-2/%D1%85%D1%83%D1%80%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%85%D3%A9%D1%82%D3%A9%D0%BB%D0%B1%D3%A9%D1%80-%D1%82%D0%B0%D1%82%D0%B0%D1%85
URL: