Э.Бат-Үүл: Улаанбаатар бол Найрсаг хот. Би тэдний өмнөөс уучлал хүсье
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Өнгөрөгч амралтын өдөр Бурхан Халдун ууланд очсон өвөрмонгол иргэдийг хөөсөн балмад үйлдэл гарсан. Энэ нь үнэхээр ичмээр, зохисгүй үйлдэл бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг Хүний эрх, эрх чөлөө гэсэн заалттай.
Харин Монгол дахь Өвөрмонголчуудын холбооны тэргүүн Л.Баатар “Харамсалтай байна. Энэ үйл явдлын дараа биднээс юу болсон талаар асууж, цахим сүлжээ, хэрэглээний We chat-аар асуудал хөндөн ярилцаж байна. Тухайн үйлдлийн хохирогч мөн гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа. Өнөөдөр Монголыг дэлхий мэддэг болсон. Манай Өвөрмонголчууд хөрөнгө оруулахаас гадна Их Эзэн Чингис хааны нутагт ирэхийг хүсч Монгол Улсыг зорих болсон. Гэвч саяхан болсон явдал сөргөөр нөлөөлж байна. Ордост байдаг Чингисийн онгоны цогцолборыг үзэхээр олон мянган жуулчин ирдэг. Үүнтэй адилхан Бурхан Халдун ууланд мөргөх жуулчид ирэхэд хүний шүтэх, хүндэтгэх эрхэд халдаж болохгүй гэж бид үзэж байгаа” гэлээ. Нийслэлийн Засаг даргын албан ёсны уучлал гуйсныг өвөрмонголчуудад төдийгүй хөрөнгө оруулагч нарт уламжилна гэдгээ илэрхийллээ.
Мөн нийслэлийн Засаг дарга Өвөрмонгол иргэдтэй холбоотой хууль бус, бусармаг үйлдэл гарсан тохиолдолд бидэнд мэдэгдэж байхыг хүссэн бөгөөд цаашид ийм үйлдэл гаргуулахгүйн тулд ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Нийслэлийн ИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн дагуу 2030 он гэхэд Улаанбаатар хот жилд 5 сая жуулчин хүлээж авдаг болох зорилт дэвшүүлсэн. Энэ жилийн хувьд нийслэл хот жуулчдад зориулж урлаг, соёл, спортын олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
zuv zuv sain bn