“Барса” шинэ улирлын өмнө цом хүртлээ
Олны анхаарлын төвд байж, үзэгчдийн сонирхлыг татдаг нөхөрсөг тэмцээн бол “Ауди Кап”. Дэлхийн шилдэг багууд цомын төлөө өрсөлддөг энэхүү тэмцээн өчигдөр Германы Мюнхен хотноо өндөрлөлөө. Тэмцээний шигшээ тоглолтод Аваргуудын лиг болон Ла лигагийн аварга “Барселона” талбайн эзэн Германы шилдэг баг “Байерн Мюнхен” багуудын хооронд боллоо. Тус тоглолтод “Барса”-гийн залуу од Тиаго Алкантара хоёр гоол оруулж, багаа ялалтад хөтөллөө.
Тэрбээр эхний үеийн 41 болон хоёрдугаар үеийн 73 дахь минутад гоолджээ. Ийнхүү 2009 онд анх зохиогдсон Ауди цомын тэмцээнд “Барселона” клуб түрүүлж, шинэ улирлын өмнө багтаа нэг цом нэмлээ.
Харин тэмцээний гуравдугаар байрын төлөөх тоглолт Италийн Серие А-ийн аварга “АС Милан” клуб Бразилийн шилдэг клуб болох “Интернационал” багуудын хооронд болсон. Энэ тоглолтод Ибра шилдэг нь байж багаа хоёр удаа илүү гаргасан ч “Милан” тэргүүллээ хадгалж чадсангүй. “Интернационал”-ын Леандро Дамиао болон Андрес нар гоолдож тоог тэнцүүлжээ. Улмаар торгуулийн цохилт гүйцэтгэхэд “Милан” бүх торгуулийн цохилтоо алдаж 2:0-ийн харьцаатайгаар хожигджээ.
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: