Дэлхийн дайн болох уу

32_f0c43421c3c4275061df60d653c3e5c48dfa2881

Америкийн түүхч, Зөвлөлт холбоот улсын түүхийг   судлаач Стивен Фрэнд Коэн америкийн телевизээр АНУ болон Орос улсын хооронд дайн эхлэх магадлалтай гэсэн түгшүртэй мэдээлэл хийсэн байна.

Дэлхийд танигдсан нэртэй орос судлаач “өөрийнхөө амьдралд анх удаа 1960 оноос хойш АНУ, ОХУ-ын хооронд дайн гарах бодит аюул тулгарч байгаатай нүүр тулгарч байна” гэж мэдэгдсэн байна.

Тэрээр “дэлхийн түүхийн буруу эргэлт” болон “НАТО- ийн төгсгөлийн эхлэл” болж байгаад  АНУ-ын удирдлага буруутай гэж дүгнэжээ.  Асуудал 1990-ээд оны үед  Клинтоны засаг захиргаа ЗХУ-ыг ялагчийн дүрд тоглож эхэлснээр үүссэн гэж үзэж байна.

Дараа нь бий болсон нөхцөл байдал нь Орос улсыг ялагдагч тал гэж хандан “Оросууд буулт хийнэ, бид буултыг хүлээн авч дараагийн буулт хийхийг шаардана”  гэсэн маягаар Америкийн бодлого явсан. Энэ бодлогын үндэс нь хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудыг оруулаад Оросын хил хүртлэх дэлхийн бүх газар нутаг Америкийн ашиг сонирхлын бүс гэсэн  АНУ-ын удирдагчдын шийдвэр байсан юм.  “АНУ-ын удирдлага  болон  олон нийтийн санаа бодол нь  Оросыг өөрийн дайснаа гэж үзэх нь америкийн улс төрийн бодлогын хамгийн том алдаа бөгөөд энэ бол америкийн ардчиллын төгсгөл” гэж дүгнэжээ.   Оросын эсрэг хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний үр дүнд  Европын улсуудын байр суурь хуваагдмал болсон. Тэд оросуудтай наймаалцахыг хүсч байна. Тийм ч учраас Крымийг алдсандаа эвлэрэхийг Украйнд уриалж байгаа юм.

Европын орнууд Украйныг НАТО-ийн гишүүн гэж харж чадахгүй байгаа бөгөөд Европын Холбоонд элсэхэд хугацаа хэрэгтэй гэж үзэж байна. Украйны одоогийн удирдлагыг дүгнэж хэлэхдээ “ Энэ бол ардчилсан бус дэглэм…Хэрвээ барууны орнууд урьдын адил энэ маягаар Украйныг дэмжсээр байвал Оростой дайн эхлэхийг харж болох юм” гэж дурджээ. Стивен Америк Орос хоёрын хооронд дайн эхэлбэл хүн төрлөхтний соёл иргэншилд цэг тавьж магадгүй гэдгийг мөн анхааруулсан байна.  АНУ-ын авилгад автсан удирдлага олон улсын одоогийн төвөгтэй  байдлын хариуцлагыг хүлээх ёстой гэж сануулжээ. YOKI.ru


URL:

Сэтгэгдэл бичих