Татварыг тэглэж тал засах гэнэ
Сонгууль дєхєєд ирэхээр юм юм л дуулдах юм. Улсын Их Хурлын хэдэн гишvvн хамтарч Татварыг тэглэх тухай хуулийн тєсєл боловсруулж байгаа гэх яриа хэд хоногийн ємнєєс чих дэлсэх болсон. Анхандаа ч зvгээр л нэг зуугуул яриа биз хэмээн чихнийхээ хажуугаар єнгєрєєгєєд байсан, гэтэл тийм биш бололтой юм аа. Яриа байхгvй тийм хуулийн тєсєл санаачлахаар ярьж байгаа гишvvд бий гэж Саарал ордны мэдээллийн эх сурвалжид ойр байдаг нэгэн хэлэв. Нийтлэлч Б.Баабар ч бас энэ талаар саяханы нэг нийтлэлдээ цухуйлгаад авчээ. Тэгэхээр овоо босгоогvй бол шаазгай хаанаас суухав. Татваргvй Монголын тухай сураг зvгээр хоосон “жиргээ” биш байх нь. “Татвар тєлєх нь Монгол Улсын иргэний vндсэн vvрэг” хэмээн Vндсэн хуулиндаа цагаан дээр хараар биччихсэн байдаг. Тэгэхээр монголчуудыг эцэг хуулийн энэ заалтаар хvлээсэн vvргээс нь чєлєєлєх гээд байгаа бололтой юм. Энэ буян уу, бузар уу. Тєр улсдаа єгєх юмандаа монголчууд огтхон ч гар татдаггvй ард тvмэн.
Бидний дийлэнх хэсэг нь татвар тєлєгч. Цалингийнхаа 10 хувийг татварт тавиад туучихдаг. Гэлээ гээд vvндээ харамсдаггvй. Улсынхаа хєгжлийн тєлєє, нийгмийн vйлчилгээний тєлєє бидний оруулж буй хувь нэмэр, хариу нэхээгvй ач тус хэмээн ойлгодог. Vvнийхээ тєлєє эргээд тєрийн vйлчилгээнээс хувь хvртдэг. Татвараараа дамжуулан бид бас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хамгийн гол нь тєрийн хэрэгт эргээд хяналт тавьдаг. Татвар тєлєгчдийн мєнгийг хэн хаана юунд зарцуулж байгаа, авч завшиж байна уу гээд л хардаж сэрдэхээсээ эхлээд хариуцлага тооцдог. Одоохондоо хяналтын энэ процесс тийм ч тєгс тєгєлдєр биш байгаа. Гэхдээ аливаа юм хєгжил хєдєлгєєн, явц дундаа тєгєлдєржинє.
Олны мэдэх нэгэн ишлэл буй. “Тєр оршихуй дор татвар оршихуй. Татвар оршихуй дор тєр оршим уу”. Тєр татвар хоёр бие биеэ нєхцєлдvvлж байдаг гэдгийг ийн илэрхийлжээ. Хvн гэгч хуулийн дор амьдардаг. Хэрэв татвар тєлєх vvргээ зєрчвєл хуулиар шийтгэл хvлээнэ. Энэ бол татварын зайлшгvй тєлєх албан шинжийг илэрхийлж байгаа хэрэг. Зах зээлийн эдийн засгийн олон жилийн уламжлалтай орныхон “Татвар тєлєх нь vнэн. Vхэх нь бас vнэн” хэмээн ярилцлагийг бид наснаасаа олон сонссон. Монголчуудын ойлголтоор бол татвар тєлєх нь ертєнцийн гурван vнэний нэг болж таарах бололтой. Америкчууд бvтэн жилийн хєдєлмєрийнхєє тэн хагасыг татвар тєлєхдєє зориулдаг гэсэн судалгаа байдаг аж. Тэгэхээр татвар бол хувь хvний нийгмийн ємнє хvлээсэн маш том vvрэг хариуцлага, нэр хvндийн хэрэг байж таарах нь.
Татвар зєвхєн улсын мєнгєн санхvvг хангагч тєдий бус иргэдийг, эргээд тєрєє бас хариуцлагатай болгодог чухал механизм юм байна. Татвар єндєртэй орнуудад сонгууль маш шударга явагддагийг олон хvн нотолдог. Тэгэхээр татвар єндєр байх тусмаа хяналт чангардаг гэсэн vг. Хэрэв Монгол татваргvй орон болбол яах вэ. Эдvгээ татвар тєлєгчид тєрд тавих хяналтаа хэрхэн хэрэгжvvлдэг билээ гээд бодохоор нэг л дэн дун болоод байна. Хяналтгvй дээрээ бvр хяналтгvй болж, хэдхэн хvний дураар дургих боломжийг нээж єгнє гэсэн vг.
Монголыг татваргvй болгох мєрєєдєл нь ирэх сонгуулийн нэг шоу байж таарна. Зvгээр л сонгогчдодоо тал засах гэсэн оролдлого. Их Хурлын ээлжит сонгууль хvртэл жил хvрэхгvй хугацаа vлдээд байна. Энэ бол гишvvдийн жинхэнэ “хошгирдог” vе. Татварыг тэглэнэ гэдэг шиг халамж, хайрын олон хуулийн тєсєл ар араасаа жингийн цуваа шиг хєвєрч мэднэ. Тvрvvчээсээ бурантаг хєдєлгєж байгаа нь энэ. Эрхэм гишvvн Д.Очирбат бас эх хvvхдэд зориулсан мєнгєн халамжийн хуулийн тєсєл єргєн барих гэж байгаагаа зурагтаар ярьж байна билээ. Халамж ханхлуулсан хуулийн тєслєєр сонгочдодоо хайр зарлах аянд ханцуй шамлан орцгоож эхэлсэн нь энэ мэтээр анзаарагдаж байна.
Татварын нэг шинж нь єнгєц харахад хариу тєлбєргvй мэт боловч иргэд эрvvл мэнд, боловсрол, аюулгvй байдлаа хангуулах зэргээр vр шимийг нь тєсвєєр дамжуулан эргэн хvртэж байдаг болохоороо татваргvй болох нь гээд баярлаж хєєрч, гуяа алгадаж гvйгээд байхгvй байлгvй дээ, энэ ард тvмэн. Монголчууд ядуу зvдvv ч татвар тєлєхдєє голоо цохих хvмvvс огтхон ч биш. Харин ч улсдаа єгч байгаа юм хэмээн урамшиж явдаг байх шvv. Сонгогчдод зориулсан єгєєшиндєє Татварыг тэглэх асуудлыг бодож олсон нь улс тєрчдийн увайгvй бєгєєд болхи арга, Монголын улс тєрийн тvvхэн дэх тэнэг оролдлогын нэг болж vлдэж мэднэ.
П.Булган
URL: