“Анод”-ын захирлуудыг үргэлжлүүлэн хорихоор шийджээ
“Анод” банкны захирлуудыг үргэлжлүүлэн хорих хугацааг 30 хоногоор сунгажээ. Учир нь Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарыг хорих хугацаа энэ сарын сүүлчээр дуусгавар болох юм. Тиймээс Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, Нийслэлийн прокурорын газрын прокурорууд энэ сарын 26-ны өдөр “Анод” банкны захирлуудыг батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэж ийн шийдвэрлэжээ. Гэвч Н.Даваагийн эрүүл мэнд доройтсоор байгаа тул түүний өмгөөлөгчид батлан даалтад гаргах асуудлыг шүүгч, прокуроруудад дахин тавихаар болсон байна.
URL: