Гарьд П.Сүхбат таалал төгсчээ
Монгол Улсын гарьд, Монгол Улсын Гавьяат тамирчин Пунцагийн Сүхбат өнөөдөр зуурдаар таалал төгсч, Монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй уй гуниг тохиолоо.
П.Сүхбат нь 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн бөгөөд үндэсний бөхөөр олон жил ард түмнээ цэнгүүлэн барилдсан бөх сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит гарьд байв. Тэрээр мөн бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж асан, дэлхийн хүчтэн байсан юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ямар аймаар юм бэ. Үнэн л байгаа даа