Ноён долларыг “ногтолж” чадахгүй нь тодорхой болсон Н.Золжаргалыг огцоруулья
Монголын эдийн засаг уруудаж байгааг шууд харж, хэлж болохоор боллоо. Улс төрчид эдийн засаг өсөлттэй байгаа, улс оронд хямрал нүүрлээгүй гэх мэтээр ямарч популист зүйл ярьсан манай төр засгийн эдийн засгийн бодлого буруу яваа гэдгийг төвөггүйхэн мэдэж болохоор боллоо. Энэ бол долларын ханш 2000 төгрөг хүрсэн явдал юм. Үе үеийн Монгол банкны удирдлагууд долларын ханшийг ийнхүү огцом өсгөж байгаагүй атал Монгол банкны өнөөгийн Ерөнхийлөгч Н.Золжаргал долларын ханшийг 2000 төгрөг давуулан алдлаа.
Мэргэжлийн эдийн засагчид хэлэхдээ долларын ханшийг өсгөхгүй байх олон боломж байгаа гэдэг ч энэ бүхнийг Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хийж чадахгүй гэдэг нь нэгэнт олон түмэнд ил боллоо.
Улс орны мөнгөний бодлогыг тодорхойлогч Монгол банкны үүрэг оролцоо эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй төдийгүй төв банкинд аль болох улс төрчдөөс, Засгийн газраас хараат бусаар ажиллах үүрэг оногддог. Харамсалтай нь манай төв банкны удирдлага засаг төртэй хэтэрхий “сүлбэлдэн”, тэдний тушаал заавраар “ажиллах” болж, дээр нь Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар тус банкныхаа удирдлагууд болох С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга…… гэх мэтээр олон мянган сая төгрөгийг хууль зөрчин олгосон тухай баримтыг УИХ-ын гишүүн Г.Уянга олон нийтэд ил болгосон.
Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нь төгрөгийн ханшийг барьж чадалгүй алдаж, импляцийн өсөлтийг хоёр оронтой тоонд хүргэлээ. 2012 онд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг ажил хүлээж авах үед 1380-1400 төгрөгийн ханштай байсан доллар өнөөдөр 2000 төгрөг давлаа. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Н.Золжаргал суудалдаа улам лав шигдэн суусаар…
УИХ-ын болон Монголбанкны тухай хуулиар Монгол банкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр УИХ-аас 6 жилийн хугацаатай томилдог албан тушаал. Энэ нь юу ч болж байсан Монгол банкны Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатайгаар ажиллуулна гэсэн үг хараахан биш юм. Улс орны эдийн засагт нэмэр болохоосоо нэрмээс болж байгаа тохиолдолд Монгол банкны Ерөнхийлөгчийг заавал 6 жилийн томилгоот хугацааг нь дуусгалгүйгээр албан тушаалас нь өөрчилж болно. Тэгвэл долларын ханшийг 2000 төгрөгт хүргэчихээд сууж байгаа Н.Золжаргалын “толгойг нь” илээд суулгасаар байх сонирхол хэнд байна вэ? Ард түмнээс сонгогдож, улс орноо хөгжүүлэх үүрэг хүлээсэн УИХ-ын эрхэм гишүүд Монгол банкны удирдлагын буруу бодлогын золиос болж улс орны эдийн засаг сүйдэж байгааг зүгээр харсаар байтлаа зүгээр суугаад байх нь зүй ёсны хэрэг үү…
Ноён долларыг ногтолж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг УИХ-аас албан тушаалаас эрхтхэн чөлөөлөх нь наанадаж улс орны эдийн засагт эерэг үр дүн дагуулах, цаанадаж сонгууль дөхөж байгаа энэ цаг үед эрх баригч улс төрийн хүчнүүдийн нэр хүндэд сайн үр дүн авч ирэх хэрэг биш гэж үү…
Ц.Мөнх
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монгол банкны мөнгөөр тансаглаад сууж байгаа золжаргал, сангийн сайд болор, швейцарийн банкинд сая доллар хадгалаад сууж байгаа баярцогт, монголд 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан америкийн иргэн жастин каплад өршөөл үзүүлсэн элбэгдорж нарын хэргийг АТГ-ын дарга нар мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй царайлж, шалгаж баривчилж шоронд хорихгүй тэдний толгойгын илээд давраагаад байна. АТГ-ын дарга нар хэнийг нь шалгаж баривчилж шоронд хориод, хэнийг нь шалгаж баривчилж шоронд хорихгүй байгаа юм. АТГ-ынхааан энэ чинь ариун явдал юмуу.