АТГ-аас Э.Бат-Үүлд мэдээлэл хүргүүллээ

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцах явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд мэдээлэл хүргүүлсэн билээ.

uls_55136acb9d2f8_1

Авлигын эсрэг хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд нь хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун хариу албан бичигтээ мэдэгдэв.

Тухайлбал, нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр Нийслэлийн Засаг дарга зөрчлийг арилгах талаар дээрх гурван дүүргийн удирдлагад үүрэг өгч, ашиг сонирхлын шинжтэй зөрчлийг тухайн албан тушаалтан өөрийн хүсэлтээр эрх бүхий байгууллагаар шалгуулах, зөрчилтэй нь тогтоогдвол тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөхийг анхааруулсан байна. Эрх бүхий байгууллагын албан шаардлагыг биелүүлж, хэрэгжилтийг ханган ажиллах тухай албан бичгийг Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргүүдэд тус тус хүргүүлж, хэрэгжилтийг гаргуулан авчээ. Түүнчлэн “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц санг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох журам”-ыг одоогийн хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд Авлигын эсрэг Нийслэлийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байгаа ажээ.

Төрөөс авлигын эсрэг баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа ажил, иргэний нийгмийн оролцоог хангах, нийслэлээс баримтлах авлигын нэгдсэн бодлогыг тодорхойлох, авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг арилгах талаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг арга зүй, удирдлагаар хангаж, авлигын эсрэг үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад идэвх, санаачилгатай ажиллахаа Нийслэлийн удирдлага мэдэгдлээ.

Б.Анир


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 March 2015

СХД-ийн Тамгын дарга Мөнхчулуун,МАН-ы хутгуур Баярсайхан авгай 2ын СХ-ны ядарсан иргэдээс дээрэмдсэн газруудыг буцааж авах хэрэгтэй гэж олон арван хүмүүс ярьдаг. Энэ 2 хүн хэтэвчээрээ байтугай бөөр бөгс гээд олон юмаараа нийлцэн гэхийн билээ,олны үг ч ортой л бдаг даа, үйлтэй толгой ҮҮЛ нь энийг мэддэг болов уу? Мэддэггүй бол энэ ханаж цадахаа мэддэггүй хувалзнуудыг дахиж ил далд дээрэм хийхээс нь өмнө доод хүмүүс нь Батүүлд хэлэх хэрэгтэй!

Сэтгэгдэл бичих