Баррель газрын тос дахиад 100 ам.долларт хүрэх магадлал бага байна

660dcc7b-4d97-4696-9025-50fd8dc59afbЗанарын олборлогсод үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа нөхцөлд газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллар хүрэх магадлал бага байгаа тухай ОПЕК дахь Саудын Арабын төлөөлөгч Мохаммад Аль- Мади хэлсэн байна.

Түүний хэлснээр бол Саудын Араб одоогийн үйлдвэрлэлийг хангах хөрөнгө оруулагч хэвээр байх ажээ.

“ОПЕК үнийг хянахыг хүсч хийх байсан ч зах зээлийг тэнцвэржүүлэх ОПЕК-ийн ашиг сонирхол нь үнийг хянахгүй байхаас аргагүйд хүргэсэн. ОПЕК-ийн сонирхол бол зах зээлд үнийг хатуу тогтоосон байх ёстой биш харин зах зээл өөрөө эрэлт, нийлүүлэлтээс хамаарах ёстой гэдэгт байгаа юм” гэж тэр хэлжээ.

Зах зээл өсөн нэмэгдэхийн хэрээр шинээр гарч ирж буй эрэлтийг хангахын тулд дэлхийд ирэх 20 жилд газрын тосны салбарт хөрөнгө оруулалтад ойролцоогоор 40 их наяд ам.доллар хэрэгтэй.

“Үйлдвэрлэгчид энэ 20 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг дэмжиж чадахгүй бол бид бүгд асуудалтай байх болно” хэмээн Мохаммед аль-Mady үзэж байгаагаа илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих