Засаг даргагүй аймгууд хөгжөөд байна
Дорнод аймаг Засаг даргагүй байсан нэг жилийн хугацаанд урьд урьдынхаасаа ч илүү хөгжжээ. Нутгийн бизнесменүүд нэгдэж аймагтаа байшин барилгыг босгосон бахдам амжилтууд олон хүний бахархлыг төрүүлээд байгаа юм.
Аймгийн засаг дарга нар томилогдоно, араас нь хяналт шалгалт гэдэг зүйл нь утас зүү шиг дагаастай байдаг нь нууц биш. Мэдээж аливаа зүйлд хяналт шалгалт байх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ хяналт шалгалт нь удааширч аливаа ажлыг зогсонги байдалд оруулдаг нь аймгийн засаг дарга нарын ажлаас харагддаг.
Харин энэ бүгдийг өөрчилж засаг дарга байсан байгаагүй хүмүүс зүтгэвэл юу хийж болдгийг харуулж чадсан залуу үеийнхэнд ард иргэд талархаж байна.
URL: