15 мянган ам.доллар алджээ
Гадаадын иргэн хулгайд их хэмжээний валют алдсан дуудлага цагдаагийн байгууллагад уржигдар шөнө иржээ. ОХУ-ын иргэн А Улаан-Үд хотоос Улаанбаатарт ирэхдээ хулгайд өртсөн байна.
Тэрээр Драгон төв дээр автобуснаас буухад нь гар цүнхнээс нь их хэмжээний валют алдагджээ. Цүнхэнд нь 100-тын дэвсгэртээр 15 мянга гаруй ам.доллар байсан гэнэ. Энэ нь монгол мөнгөөр 30 гаруй сая төгрөг юм. Хэргийг СХД-ийн цагдаагийн III хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Заяа
Зууны мэдээ
URL: