Дуучин Нара хурим хийсэн гэх мэдээлэлд тайлбар хийлээ

Дуучин Нараг хуримаа хийжээ гэсэн мэдээллүүд өчигдөр цахим ертөнцөөр шуурга мэт дэгдээд байсан билээ. Харин дуучин бүсгүй өөрөө үүнд хариу өгчээ.

1

Тэрээр “Заа Уучлаарай хүмүүсээ Нара нь жоохон мөрөөдсөн юмаа Хэзээ ч хуримын цагаан даашинз өмсөж үзээгүй би чинь кино зураг авалтыг тохиолдуулж хуримын даашинз өмсөөд жигтэйхэн их баяр хөөр болоод жинхэнээсээ хурим хийж байгаа сүйт бүсгүй шиг л догдоллоо. Боловсрол телевизийн Хөгжилтэй Гэр Бүл ОАУСК-ний нэг ангид тоглосон юмаа. Гэхдээ нэгэн сайхан өдөр жинхэнээсээ хурим хийгээд аз жаргалтай сүйт бүсгүй болно гэж итгэж байнаа. Харин тэр элий балай худал хуурмаг мэдээллээр дүүрэн элдэв сайтуудад хандаж хэлэхэд ер нь Намсрайноров гэдэг хүнийг хаанаас гаргаад ирэв ээ??? Ямар үндэслэлээр хаа хамаагүй хүмүүсийг холбож сүлбээд байдаг юм бэ гэж асуумаар байна!!!
Тэр хүн ч гэсэн өөрийн гэсэн амьдрал гэр бүлтэй байдаг нь лавтай байх, хэдэн лайк хандалтын төлөө бусдын амьдралыг золиос болгож байдгаа боль!!!
Хууль журамтай улсын иргэд шүү бид!!!!
Дашрамд хэлэхэд аз жаргал хүсэж ерөөж байгаа та бүхэндээ мааш их баярлалаа” хэмээсэн байна.

2

Ямартаа ч дуучин бүсгүйн тоглосон тоглоом хуримаа хийсэн, шинэ уран бүтээл хоёрын аль нь болохыг хүмүүс гайхаж байсан бол одоо учир нь тайлагдаж байна.

FACT.MN


URL:

Нэр: zochin Огноо: 25 March 2015

2 matar

Сэтгэгдэл бичих