Ксения гэх охины төлөө 200 залуу зодолджээ

9836c443-1a2f-4939-a38c-c3dd0e4f23eaОросын Нижний Новгородод олныг хамарсан зодооныг Дотоод хэргийн ажилтнууд зогсоожээ. Тэдний мэдэгдснээр, Нижний хотын Ленинский дүүргийн Автозаводскийн “Дубки” паркт 200 гаруй залуучуудын хооронд зодоон болжээ.

Эдгээр Орос залуус дундад зууны үед царайлаг, сайхан бүсгүйчүүдийн төлөө ирүүл тулаан хийдэг байсан шиг асуудал гаргасан нь тэр гэнэ.

Нижний Новгородын Дотоод хэргийн газрын тамгын газрын штабын дарга Александр Краснов цагдаа нар 41 хүнийг баривчилсан гэж хэлжээ. Бусад нь зугтаж чаджээ.

Ленинский дүүргийн захиргааны байгууллагын дарга Надеждаа Рожкова хэлэхдээ, уг хэргийг өмнөх өдөр нь нийгмийн сүлжээний өрсөлдөгч хоёр бүлэг харилцаж байгаад зохион байгуулсан хэмээжээ.

Ийнхүү олон залуус бие махбодын хүчирхийлэл үйлдэн олноороо зодолдсоны цаад шалтгаан нь Ксения хэмээх охин тэдэнд таалагддаг байсантай холбоотой хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

М.Баяр

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих