Агаар эзэмшигчдийн спорт
Хэрвээ та манай сонины байнгын уншигч бол Модон бөмбөг, Хөл бөмбөг гээд л хэд хэдэн сонирхолтой спортын үүх түүхтэй танилцаж байснаа санаж байгаа байх. Спорт сонирхогч хэн бүхэнд сонирхуулсан энэхүү нийтлэлүүдийнхээ үргэлжлэл болгож нисэх загварын спортын талаар сонирхуулж байна. Спорт сонирхогчид энэхүү спортоор хичээллэгсдийг агаар эзэмшигч гэдэг юм билээ. Чухам яагаад ингэж нэрлэгдэх болсон нь бас л сонин түүхтэй.
Спортын бусад төрлүүдээс илүү их тэвчээр, тэсвэр, хатуужил, холч ухаан шаарддагаараа энэ спорт онцлогтой. Ер нь эвийг тааруулах буюу туйлын зөв ганц хэмжээс, зөв агаарыг утсаар дамжуулан олох торгон мэдрэмжийг зөвхөн энэ спорт л харуулдаг. Нисэх загварын спортод гаргах амжилт нь тамирчдын ур ухаанаас гадна өөрийн гараар бүтээсэн 410 грамм жинтэй онгоцноос шаптгаалдаг.
Үүх түүхийн хувьд их эртнийх. Тодруулбал энэ спорт нисэх онгоц үүссэнтэй эн чацуу. Энэ спортоор хичээллэнэ. гэдэг тэр болгон аавын хүүгийн бариад авах ажил биш. Бөхийн секценд хэн ч бүртгүүлээд хэд шидүупсэн ч ноцолдох дөртэй л байдаг. Гагцхүү цаашид уйгагүй хичээллэх эсэх нь дараагийн асуудал. Тэгвэл нисэх загварын спорт нь шугам зураг, тооцоолол, физик, химийн шинж чанараараа онцлог.
Байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг дээр тулгуурласан, цаг агаарын таатай нөхцөл, чөлөөтэй том талбай шаарддаг. Тиймээс заавал хээр талд очих шаардлагатай. Байгаль-оюун ухаан-бие гурвын шүтэлцээн дээр бий болдог өвөрмөц спорт юм.
Өөрөөр хэлбэл таны хүүхэд энэ спортоор хичээллэснээр сууж сурах, юмыг урьдчилан тооцоолох, баргийн юманд шантарч мохохгүй болох, ойр зуурын юмаа өөрөө засварлачих чадвартай болох гээд олон талын ач холбогдолтой. Бүр цаашлаад ирээдүйн том инженер болох үүд хаалга энэ спортыг сонирхож эхэлснээр нээгддэг. Энэ нь ч олон жишээн дээр харагддаг. Хамгийн сонирхолтой нь энэ спортоор хичээллэгсдийг агаар эзэмшигч гэдэг. Учир нь энэ спортоор хичээлэгсдийн дийлэнх нь нисэхийн инженер болдог гэх.
Энэ гайхалтай спортыг анх Өсвөрийн загвар зохион бүтээгчдийн төвд бий болгосон ч зах зээлийн ороо бусгаад үүд хаалгаа барьж, зогсоход хүрсэн юм. Гэхдээ тухайн үедэнэ спортоор хичээллэж байсан сурагч болон багш гэсэн хэдхэн хүн голомтоо таслалгүй авч үлдэн нисэх загвараа хаялгүй хичээллэсээр өдийг хүрчээ. Өөрсдөө зөвхөн хичээллээд зогсохгүй олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож амжилт үзүүлсэн төдийгуй өнөөдөр эх орондоо олон улсын тэмцээн зохиох түвшинд хүрч чадсан юм.
Өнөөдөр Монголын Нисэх Загварын Спортын холбоо нь дөрвөн салбар клубтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нэг нь нисэх загварын спортын Титан кпуб. Титан гэдэг нь эртний грекийн домгийн бурхны нэр бөгөөд Менделеевийн үелэх системийн дөрөвдүгээр үечлэлийн 22 дахь элемент, хөнгөн бөгөөд бөх бат чанарыг өөртөө агуулсан сансрын техник, нисэх онгоцны үйлдвэрлэл, нисэх загварт хэрэглэгддэг металл.
Англиар ялагдашгүй гэсэн утгатай юм. Уг клуб 2006 оны гуравдугаарсарын 26-нд нээгджээ. Монгол Улсад одоогоор хөгжиж байгаа жолоодпогот загварын төрлүүд болох F2В, F20 төрлүүдийг зонхилон хөгжүүлэхийн зэрэгцээ, чөлөөт нислэгийн F1А, F1С, F1Н, HLG төрлүүд, радио удирдлагат FЗА, RC combat төрлүүдийг хөгжүүлж байгаа клуб юм. Өсвөр үеийн нисэх загварчдыг төлөвшүүлэх, шинээр нисэх загварчин бэлдэх тал дээр санаа тавин ажиллаж байгаа цөөн клубын нэг.
Харин дараагийнх нь Дархан-Уул аймгийн Хүүхдийн номын ордны нисэх, авто, усан загварын “Мөнгөн далавч” олуб. Уг клуб 2008 оны 12 сард байгуулагдсан. Техникийн загвар зохиох хүсэл сонирхолтой хүүхэд багачуудыг үнэ төлбөргүй элсүүлэн сургаж байгаа клубуудын нэг. Энэхүү клуб нь хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, зохион бүтээх ур чадвартай болгох, улс орондоо ихийг хийж бүтээх өндөр ур чадвар бүхий ирээдүйн инженер, техникийн ажилтан бэлтгэдэг.
Нисэх загварын спортын “Динамик” клуб ч мөн алдартай клубуудын нэг. Эрдэнэт хотод байрлах энэхүү кпубыг “Дэлхийн Зөн” ОУБ-ын дэмжлэгтэйгээр, Г.Энхтүвшингийн санаачлагаар 2009 оны дөрөвдүгээр сарын нэгэнд байгуулсан гэдэг. Анх Нисэх, Авто, Усан загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2011 оноос Нисэх загвараар төрөлжсөн сургалттай клуб болсон юм.
“Динамик” клубын үндсэн зорилго нь нийт ард түмэн, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяасыг хөгжүүлэх, ирээдүйн эрдэмтэн зохион бүтээгч, ин-женер, чадварлаг ажилчин бэлтгэх юм билээ.
Х.Сэдэд
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: