“Саусгоби Сэндс” компани 35 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөх эсэхийг хэлэлцэнэ
Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нар нутаг буцсан. Монгол Улсын шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм.
Шүүхийн шийдвэр гарсан даруйд Жастин Капла нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Харин тэд Монгол Улсад 35 тэрбум төгрөг учруулсаныхаа төлөө монголын шоронд 20 гаруй хоног хоригдоод суллагдсан юм. Учир нь Жастин Капла нар анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүссэнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлж тэд эрх чөлөөтэй иргэд болов.
Харин тэд Монгол Улсад учруулсан хохирлоо 35 тэрбум төгрөгийг эргэн төлөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хандсан. Тодруулбал, шүүх хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт худлаа гарсан гэх мэт үндэслэлүүдээ шүүхэд гаргаад байсан юм. Тэгвэл тэдний хэргийг ирэх лхагва гариг буюу энэ сарын 25-нд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хэлэлцэхээр боллоо. Хурлаар тэд Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум төгрөгөө эргүүлэн төлөх эсэх, анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн эсэхийг хэлэлцэхээр болсон байна. Хэрэгт шүүгчээр тус шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ оролцоно.
Юутай ч анхан шатны шүүхээс Жастин Капла нарыг татвараа нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийж, Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсанг тогтоосон. Гэм буруутайг нь тогтоочихоод байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу” гэсээр өөрийгөө хараалган байж уучлал үзүүлсэн. Харин Жастин Капла нар манай улсад учруулсан хохирлоо хүртэл эргэн төлөх эсэхийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүх хэрхэн шийдэх нь ирэх лхагва гаригт тодорхой болно.
залуу.ком
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм