Татварын торгууль ногдуулсан хэрэгт шалгагдаж байгаа ААН-дэд өршөөл үзүүлэх үү
Засгийн газар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Эдийн засгийн өршөөл үзүүлснээр дотоодынхоо далд эдийн засгаас 4-5 тэрбум ам.долларыг олох боломжтой гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Хэрэв та хөрөнгөө бүртгүүлэхгүй нуусан, санхүү, татварын тайлангаа нуун дарагдуулсан бол үнэнээр нь хэл. Түүнийгээ ил гарга. Харин үүний чинь хариуд таныг шоронд хийж, хариуцлага ногдуулахгүй. Энэ бол Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн гол зарчим юм. Уг хуулийн төслийг Засгийн газраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлээд байгаа юм. Хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн, аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлнө хэмээн тусгажээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг хуулийн төслөөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт асуулга тавьсан байна. Асуулгадаа “Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл нь шударгаар тайлангаа мэдүүлж, хяналт шалгалтад орсон аж ахуй нэгжүүдэд огт хүртээлгүй харин татвараа нуун дарагдуулж, хууль бусаар хөрөнгөжиж ирсэн этгээдүүдэд хамааралтай байхаар тусгасан нь шударга ёсонд нийцэхгүй. Уг хуулийн төслийн 4.5-д татвараас бултаж, хөрөнгөө нуух замаар хяналт шалгалтаас бултаж чадсан этгээдүүдийг өршөөхөөр заасан байна. Гэтэл хуулиа дээдлэн татварын алба, төрийн захиргааны байгууллагад хүндэтгэлтэй хандаж бүртгэл тайлангаа цаг тухайд нь ирүүлж байсан ч эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаа нь доголдож татварын өрөнд орсон, торгууль тавигдсан аж ахуй нэгжүүдэд хамааралгүй байхаар заасан нь буруу. Үүнийг шударга ёсонд нийцүүлж нэн түрүүнд татварын торгууль, акт тавиулсан болон хэрэгт шалгагдаж байгаа аж ахуй нэгжүүдэд өршөөл үзүүлэх ёстой” гэжээ.
Түүний тавьж буй асуулгад дурьдсанаар татварын торгууль ногдуулсан хэрэгт шалгагдаж байгаа аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх хэрэгтэй юу. Эдийн засгийн хямралаас болж аж ахуйн нэгжүүд үүдээ барих болсон. Иймд татварын асуудалтай байгаа байгууллагуудад төр анхаарлаа хандуулж, өршөөх хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч татварын өршөөл үзүүлэх нь зөв гэдгийг хэлж, өөрөө ч дотоод болон гадаадын иргэнд өршөөл үзүүлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар ч өршөөл үзүүлэх ёстой гэж үзсэн учир хуулийн төсөл боловсруулсан юм. Харин чухам ямар байдлаар өршөөл үзүүлэх вэ гэдэг дээр анхаарах зүйл байгааг хэлж байна.
залуу.ком
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм