Аллага үйлдэх үедээ бөгжний эзэн киноны дууг сонсож байжээ

Норвегийн Осло хотын төв болон Утойя арал дээр нийт 76 хүний амийг бүрэлгэсэн Андерс Брейвик аллага үйлдэхдээ хохирогчдын айн, өвдөж хашгирах дууг сонсохгүйн тулд “Бөгжний эзэн” киноны аяыг чихэвчээр сонсож байсан нь тогтоогджээ.

Британийн хөгжмийн зохиолч Клинт Манселийн бичсэн “Бөгжний эзэн: Хос цайз” киноны дууг тэрээр аллагынхаа үед сонсож байсан гэж Daily Mail-д бичсэн байна.

“Хэрвээ аллагын үеэр зүрх минь чичирсэн тохиолдолд би iPod-ийнхоо дууг хамгийн чанга дээр нь тавих болно” гэж Андерс Брейвик “2083: Европын тусгаар тогтнолын тунхаг бичиг” хэмээн интернэтээр тараасан номдоо дурьдсан байж.


URL:

Сэтгэгдэл бичих