Найз бүсгүйтэйгээ машины цонх хагалан хулгай хийдэг байжээ

tsonh0321Найз хөвгүүн, охин хоёр бүлэглэн хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө 05:00 цагийн орчим Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Хан бүргэдэй төвийн гадна байсан иргэн Б-ын эзэмшлийн, “Toyota prius 20″ маркийн автомашины цонхыг хагалан эд зүйл хулгай хийж байгаад баригдсан байна.

 

Гэмт этгээдүүд нь тодорхой эрхэлсэн ажилгүй 19 настай хамтран амьдардаг Э, Б нар байжээ. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

 

А.Ханд

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих