“Шинэ үе”-ийнхэн уран бүтээлдээ эргэн оржээ

Урлагийн алтан тайзнаа уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ тэвэр тэврээр нь инээд бэлэглэж явсан нэгэн сайхан жүжигчин залуугаа холын замд үдсэнээс хойш бараг хоёр сар болжээ. Зуурдын тэр явдлаас хойш хошин урлагийн “Шинэ үе” продакшныхан хэсэгтээ чимээ сураг алдарсан. Энэ хугацаанд олон нийтийн цахим сүлжээгээр хамтлаг тарсан, хамтлагийн гишүүд тус тусын уран бүтээлээ хийж байна гэх үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл хөвөрлөө.

128529f13336f857original

Дээрх мэдээллүүдийг тодруулахаар “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболдтой утсаар холбогдсон юм. Тэрээр “Манай хамтлагийнхан тодорхой шалтгааны улмаас уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсардлаа. Харин өнөөдрөөс (III/20) бүгд цугларч уран бүтээлдээ эргэн орж байна. Удахгүй шинэ киноныхоо нээлтийг хийнэ. Тэр ажилдаа л хамаг анхаарлаа хандуулж байна. Үдээс хойш хамтлагийн “Facebook” хуудастаа ямар кино, хэзээ нээлтээ хийх талаар тодорхой мэдээлэл оруулна. Мөн удахгүй болох инээдмийн баярыг угтан хошин урлагийнхан нэгдсэн тоглолт хийх гэж байгаа. Тиймээс ойрын хугацаанд уулзаж ярилцахаар төлөвлөж байна” гэсэн хариу өгсөн юм.

Тус хамтлагийн ойрын эх сурвалжийн хэлснээр, тус хамтлагийнхан өнгөрсөн оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын сүүлч хүртэл “Хөгжилтэй өдөр” киноныхоо зураг авалтыг хийжээ. Тус киноны гол дүрд “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаа болон талийгаач Т.Билгүүн нар тоглосон байна. Инээдмийн төрөл жанраар хийгдсэн уг киноны нээлтийг ирэх дөрөвдүгээр сарын 8-нд бүх кинотеатраар хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ кино нь тус продакшны дэлгэцийн тавь дахь уран бүтээл юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих