Оюутнуудын дунд “хотын иргэн-хотын соёл” болзолт уралдаан зарлалаа
Улаанбаатар хотын Наран дахь Захирагчийн ажлын албанаас Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн удирдлага, оюутны холбоодын нийгмийн идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, иргэдийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, шинэ санал санаачилгыг дэмжих зорилготойгоор “Мандах бүртгэл” дээд сургууль, “Их засаг” олон улсын их сургуулийн оюутнуудын дунд “Хотын иргэн – Хотын соёл” сэдэвт уралдаан зарлалаа. Тус сургуулиудын удирдлага болон оюутны холбоодын төлөөлөлтэй уулзаж “Хотын иргэн – Хотын соёл” сэдэвт болзолт уралдааны удирдамжаа танилцуулсан юм. Сургуулиудын удирдлага болон, оюутны холбоод нь саналыг хүлээн авч, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Уралдаанд багаар оролцож гэр хорооллын иргэдийг амьдрах орчныг сайжруулахад нөлөө үзүүлэхүйц мессеж, уриалга гарган олон нийтэд хүргэнэ. Мөн гэр хорооллын иргэдэд хандсан бодит ажлуудыг хийж хэрэгжүүлж, цаашид бүлгүүдээ тогтмол ажиллуулж, амьдрах орчны судалгааг хэрхэн хийснээр нь байр эзлүүлж нэгдсэн дүнг 2015 оны 06 сарын 01-ний өдөр танилцуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас мэдээллээ.
URL: