Барууны эсрэг Оросын “хар жагсаалт”
Барууныхны тавьсан хоригийн хариу болгож Оросын ГХЯ-аас барууны орнууд болон Америкийн 200 хүний нэрийг багтаасан “хар жагсаалт” гаргажээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь улс төрчид болон албан тушаалтнууд, оросын эсрэг үзэлтэй Европын Холбооны болон Америкийн нийгмийн зүтгэлтнүүд гэнэ. Энэхүү жагсаалт нь ЕХ болон НАТО-ийн орнуудын Оросын эсрэг гаргасан хар жагсаалттай тоогоороо бараг адилхан бөгөөд АНУ-ын 60 гаруй иргэдийн нэр орсон байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн 2 ч зөвлөх, сенаторууд Ж.Маккейн, Мэри Лэндрю, Дэниел Коутс, мөн конгрессийн зарим гишүүдийн нэрс орсон аж. Орос руу орох эрхгүй болсон бусад улсын иргэдийн тоо 10-20 хооронд хэлбэлзэж байгаа юм байна. Дээрх жагсаалтанд Канадын 13 гол улс төрчидийн нэрс мөн оржээ. Гадаадад байгаа Оросын элчин сайдын яамдад тухайн орны Оросыг үзэн яддаг хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргахыг үүрэгдсэн гэнэ.
URL: