Жүжигчид загвар өмслөө
Жүжигчин Бэн Стиллер, Оуэн Уилсон нар Парисын долоо хоногт“Valentino” брэндийн хаврын хослолыг өмсөж, загвар үзүүлсэн байна.
Хэдийгээр загварын шоу эхлэх үед жүжигчид үзэгчдийн суудалд сууж байсан ч шоуны дундуур тайзан дээр гарч, загвар үзүүлсэн нь энэ ажээ.
Тэд загвар өмссөн шалтгаанаа тайлбарлахдаа “Биднийг шоу үзээд сууж байхад Анна “Та хоёрт яг тохирсон хувцас “Valentino”-ийн загварууд дунд байна. Та нарын амилуулсан загвар залуучуудын дунд эрэлт үүсгэх боломжтой” гэж хэлсэн. Тэгээд л бид шууд “Тиймээ” гэж хариулсан. Биднийг гарч ирэхэд олон хүн инээж байсан” гэж хэлжээ.
URL: