Эхлээд үхсэн, дараа нь аав болсон гэв үү

77777777777-ХАРИН ӨНӨӨДӨР КИРГИЗСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ САНКТ-ПЕТЕРБУРГТ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАНА-
Өнгөрсөн амралтын өдрүүдээр дэлхий даяар онлайн ертөнцийн гол баатар нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байлаа. Өөрөөр хэлбэл тэрээр өнгөрсөн хэдхэн хоногийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр “хүндээр өвдөж, бүр талийгаач болоод, бас аав болоод” амжлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Казахстанд хийх айлчлалаа хойшлуулсан нь энэ бүх дуулианы эхлэлийг тавьсан юм. Дээрх мэдээллүүдийг барууны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч цацсан нь газар авч, итгэл үнэмшил төрүүлэхэд нөлөөлжээ. Тэдгээр мэдээлэлд дурдсанаар, Ерөнхийлөгч Путин долоо хоногийн турш олон нийтийн өмнө гараагүй, товлосон зарим нэг ажлаа цуцалсан зэрэг нь дээрх таамгуудыг дэвшүүлэхэд хүргэсэн бөгөөд эх сурвалжууд түүнийг “ходоодны хорт хавдар туссан”, “хэдийнэ таалал төгссөн ч залгамжлагчийг нь сонгох хүртэл албан ёсоор зарлахгүй”, “Москвад дэгдээд байгаа томууны халдвар авсан”, “Цус харвасан”, “Путин 62 насандаа таалал төгслөө” гэх мэтээр мэдээлэв.

“LiveJournal”-д бүр Кремлийн ахлах тогооч Сергей Иванов тэргүүтэй хүмүүс бослого гаргаж, Путинийг ордонд нь хорьсон гэж хүртэл мэдээлсэн байна. Тогоруутай хамт нисч, Байгал нуурт шумбадаг шигээ хаа нэгтээ амарч аялж яваа гэсэн таамаг ч дэвшүүлсэн.
Энэ талаар мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Эхо Москвы” болон “ИТАР-ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа эрс няцаагаад, “Санаа зовох хэрэггүй, бүх зүйл сайн байгаа. Ерөнхийлөгч өдөржин л ажлын уулзалтуудтай байгаа. Тэр болгоныг олон нийтийн өмнө хийх албагүй шүү дээ. Эрүүл мэндийн байдал нь маш сайн, гар барьсан хүнийхээ гарыг бяц атгаж ч мэдэхээр тийм хүчтэй хэвээр байгаа. Энэ яваад байгаа мэдээллүүдийн хувьд зарим хүмүүсийн хаврын синдром эхэлсэн бололтой. Бидний зүгээс хүмүүсийн сонирхсон бүх асуултад хариулахад бэлэн байгаа” гэжээ.
Песковын хийсэн энэхүү тайлбар Оросын төрийн тэргүүнтэй холбоотой шуугианыг зогсоож чадаагүй бөгөөд Путиний залуу амраг Алина Кабаева амаржсан талаар мэдээллээр үргэлжилсэн юм. Энэ талаар Швейцарийн “Blick” нэртэй шар сонинд олимпийн медальт, ритмт гимнастикч Алина Кабаева Швейцарийн нэгэн хувийн эмнэлэгт Путиний хүүхдийг төрүүлсэн хэмээн мэдээлсний дараа “Bloomberg” Оросын Ерөнхийлөгчийг аав болсны чөлөөгөө авсан байж болох юм хэмээн таамагласан. Улмаар улс орондоо үүсээд буй улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас олны анхаарлыг холдуулахын тулд сураг тасарсан, аав болсон гэх мэдээлэл тараах ажлыг Путиний санаачилгаар зохион байгуулсан гэх дүгнэлт хүртэл өгсөн байгаа.
Харин Алина Кабаеватай холбоотой мэдээлэлд хэвлэлийн төлөөлөгч нь “Владимир Путин хүүхэдтэй болсон гэсэн мэдээлэл ор үндэсгүй, худлаа. Энэ бүх мэдээллээс улбаалаад би мөнгөтэй хүмүүст хандаж хэвлэл мэдээллийхний дунд шилдэг худал мэдээллийн уралдаан зарлаач гэсэн хүсэлт тавьдаг юм билүү гэж бодож байна” гэсэн тайлбарыг өгсөн байна. Энэ талаар Оросын “Russia Today” агентлагийн бэлтгэсэн мэдээлэлд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа ОХУ-тай таагүй харилцаатай байгаа барууныхан Орост болж буй үйл явдлын талаар бодит мэдээлэл дутмаг байгааг шинжээчид онцлоод, Ерөнхийлөгч Путин өнгөрсөн өдрүүдэд цацагдсан мэдээллүүдийг уншаад инээдээ барьж чадахгүй суугаа болов уу гэжээ.
Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд В.Путин юу хийж байсан бэ. Кремлийн албан ёсны мэдээллээр, Оросын Ерөнхийлөгч сураггүй болсон талаар шуугьж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн пүрэв гаригт тэрээр Армены ерөнхийлөгч Серж Саргсянтай утсаар холбогдож, хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, газрын тос, байгалийн хийн талбарт хамтарч ажиллахаас гадна Армены геноцидын 100 жилийн ой, Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд хамт оролцох талаараа ярилцжээ. Мөн өдөр Ямало-Ненецийн автономит бүсийн амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр Дмитрий Кобылкиныг томилох зарлигт гарын үсэг зурсан байна.
Харин өнгөрсөн баасан гаригт Дээд шүүхийн Ерөнхийлөгч Вячеслав Лебедевийг хүлээн авч уулзан, Дээд шүүхийг Арбитрын шүүхтэй нэгтгэснээс хойшхи үйл ажиллагааных нь талаар ярилцжээ. Үүнээс гадна Үндэсний цөөнхийн асуудал хариуцсан Холбооны агентлаг байгуулах саналыг нягталж, төсөл бэлтгэх зааврыг девт өгсөн байна.
Ерөнхий Дмитрий Маргааш сайд Медведевт өгсөн байна. Маргааш нь буюу өнгөрсөн бямба гаригттэрээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод хандан хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ. Харин өнөөдрийн тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч Киргизстаны төрийн тэргүүн Алмазбек, амбаевыг Санкт-Петербург хотноо хүлээн авч уулзан тус улсыг Евразийн Эдийн засгийн холбоонд элсүүлэх болон хоёр орны хамтын ажиллагаатай холбоотой бусад асуудлаар хэлэлцэх юм байна. Мөн ирэх лхагва гаригт Өмнөд Осетийн бүгд найрамдах улсын Ерепхийлөгч Леонид Тбиловтой уулзалт хийхээр товложээ.
Б.НАРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

URL:

Сэтгэгдэл бичих