“BRIX”-ын хамгаалагч нар үүдээ түгжиж байгаад бусдыг зодож танхайрчээ
Хотын захирагч Э.Бат-Үүлийн хүүгийн эзэмшлийн гэж яригддаг BRIX бааранд бусдыг зодож танхайран хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 24-25-ныг шилжих шөнө Brix ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРААР үйлчлүүлсэн хэсэг залуусыг тус баарны хамгаалалтын албаныхан шөнөжин тамлан зодсон хэрэг гарсан байна.
Тус газраар үйлчлүүлсэн дөрвөн залуу тооцоогоо хийх үед 150 мянган төгрөг дутжээ. Тйимээс үйлчлүүлэгч нар тус цэнгээний газрын хамгаалалтын албаны нэг залуутай тохиролцосны үндсэн дээр нэг хамгаалагчийг дагуулж яван мөнгийг нь төлөөд эргүүлэн ажлын газар нь хүргэж өгөхөөр тохиролцсон байна.
Гэтэл шөнийн цэнгээний газрынхны байр байдал гэнэт өөрчлөгдөн хамгаалалтын албаны 11 залуу тус газрын менежерийн хамт гарч ирэн үүдээ түгжиж байгаад үйлчлүүлэгчдийг бүлэглэн ээлж дараалан зодож “Өмнөх эзэний захиалгаар явна уу”, “Бид хуулийг зохиодог юм” хэмээн учир утгагүй асуулт асуун зодож, яргалсан байна. Уг яргалалт шөнийн 03 цаг өнгөрөөгөөд эхэлсэн тамлалт нь 05:39 дуусаж тус зодсон залуусаа гаргасан ажээ. Энэ үед тэдний нэг болох н.Энхтөр нь цагдаад мэдэгдсэн боловч цагдаагийн эргүүл ирж хаалгыг нь тогшиж үзчихээд л явсан гэнэ. Мөн тэдний утсыг нь хурааж авч үлдээд гурван хоногийн дараа эргүүлэн өгсөн ажээ.
Харин зодож тамлах үедээ ухаан алдсан, цус нөж нь ихээр урсах үед дамжлан аваачиж нүүрийг нь угаагаад бичлэг хийж бах таваа хангасан талаар хохирогч нар хэлж байна. Ер нь тус цэнгээний газрынхан энэ мэт үйлдэл нь ганц нэгээр тогтохгүй гэдгийг зарим нэгэн эх сурвалжууд мэдээллэж байгаа юм.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон шөнийн цэнгээний газруудад хууль үйлчилдэггүй, иргэдийн эрх ашигт халддаг байдал хэрээс хэтэрч байгааг энэ мэт олон үйлдэл харуулж байна. Учир нь нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн, албан тушаалтны хүүхдүүдийн зугаагаа гаргадаг шөнийн цэнгээний газруудад хууль цагдаагийн байгууллагын хүч дутдаг. Түүнчлэн үүрийн 06:00 хүртэл ажиллахад ч тэдэнд хэн ч хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй байгаа юм.
Бид хэргийн талаар эргэн мэдээллэх болно.
Эх сурвалж WWW.FACT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Дараа нь ингэж уйлан дуугарах байсан юм бол юу гэж далчигнасан юм бэ. Бас шивээс хийлгэчихэжээ. Үйлчлүүлсэн бол төлбөрөө төл.
Batuul muu sheesiig shorongiin garuudaar hoshnigduulnaa za alnii uzsee tanai avgaig bas hoshnogdnoo za
хэрэв энэ үнэн бол наад хэдэн хууль зохиодог хэдэн гаруудыг чинь бид өөрсдийнхөө хуулиар басадилхан тамлаад өгч болно шүү дээ гэж . хэрвээ цагдаа нар асуудлыг шийдэж чадахгүй бол оролцохол болно гэдгээ хэлчие
Tom tom shaatsgaahiimaa uursduu ingej zoduuluul yaaj gonshignoj bgaa bol