З.Энхболд Ц.Оюундарьд үүрэг өгсөн байна

50pa5vj0rlfhuu13qrla6v75uk

Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан Монголын үндэсний олон нийтийн телевизээр УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчтэй нээлттэй ярилцахаар цаг авсан билээ. Ийнхүү товолсон цагтаа хүрэлцэн очвол МҮОНТ түүний авсан цагийг цуцласан юм. Нөгөө талаар түүний дуэльд дуудсан гишүүд болон Ерөнхийлөгч ч хүрэлцэн ирсэнгүй. Харин Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гурван гишүүн хүрэлцэн очиж учирлаад ч “авсан цаг цуцлагдсан” хэмээн телевизийн удирдлага гүрийв.

Уг нь бол тэдэнд Ц.Оюундарь дарга тусгайлан цаг гаргаж өгсөн юм билээ. Гэтэл яг товлосон цагтаа ийнхүү гэнэтийн шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татсан хэрэг. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол МҮОНРТ-ын захирал Ц.Оюундарьд З.Энхболд үүрэг өгч энэхүү цагийг цуцлуулсан байна.

УИХ-ын даргын хувьд Ноён уулыг ашиглах тал дээр хатуу байр сууриа илэрхийлж байгаа З.Энхболд энэ цагаар Ноён уулын асуудал хөндөгдөх учраас ийнхүү үүрэгдсэн бололтой. Олон нийтийн тодотголтой, татвар төлөгч бидний мөнгөөр амь зуудаг МҮОНТ ийнхүү олон нийтэд нээлттэй байхыг хүссэнгүй. Энэ нь Олон нийтийн радио телевизийн үйл ажиллагааны үндсэн зарчимыг ноцтой зөрчсөн хэрэг боллоо. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн юм. Хууль тогтоох дээд байгууллагын дарга нь ийнхүү олон нийтийн телевизийн удирдлагад хуулиа зөрч хэмээн үүрэг өгсөн байна.

Тус хуулийн заалтыг дор сийрүүлье. Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны үндсэн зарчимын 4.1. Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална” хэмээн заасан хууль байгаа ч хууль тогтоох дээд байгууллагын дарга нь хуулиа зөрчөөдөх хэмээн үүрэгдсэн байх юм.

Ерөөсөө МҮОНРТ нь эрх баригчдын захиалгыг гүйцэтгэдэг, зүгээр л “олон нийтийн” хэмээх тодотголтой байгууллага гэдгээ батлан харууллаа.

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих