Шуурхай мэдээ: Түргэн тусламжийн машинтай мөргөлджээ

DSC00071-600x450Замын түгжрэл ихтэй нийслэл хотын маань жолооч нар яаралтай түргэн тусламжийн машинд зам тавьж, саадгүй явуулах үүрэгтэй, ухамсартай баймаар.

Өнөөдөр 12 цаг 20 минутын үед ШУТИС, Өргөө-2, МУИС-ийн уулзвар замд  эмнэлгийн түргэн тусламжийн машин, 2088 УНЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж осол гаргажээ.

Олон улсын жишгээр өвчтөн түргэн тусламж дуудсанаас хойш эмч өвчтөн дээрээ 8-10 минутын хугацаанд ирж анхны тусламж үзүүлэх ёстой байдаг. Гэвч манайх шиг түгжрээ ихтэй, гэр хороололтой, хаягжуулалт муутай хотод 8-10 минут гэдэг дэндүү чамлалттай. Гэвч  их хотынхоо иргэдийн эрүүл мэндийн төлөө энэ мэтийн зовлон бэрхшээлийг үл ажран өдөр шөнөгүй ачаалалтай ажиллаж байна.

DSC00072АНУ-д Цагдаагийн, түргэний болон гал командын машинд заавал зам тавьж өгөх үүрэгтэй бөгөөд эдгээр тусгай үүргийн машинуудад зам тавьж өгөөгүй болон зам дээр багтахгүй үед бусад автомашиныг мөргөж, шүргээд явах эрхтэй. Ингэсэн тохиолдолд даатгалын компани оролцдоггүй, зөвхөн тухайн автомашины жолооч маш өндөр торгууль төлдөг. Тийм учраас жолооч нар нь маш хурдан түргэний машин эд нарт зам тавьж өгдөг байна.

Хорвоогоос буцах гэснийг нь торгоох гэж, хорвоод ирэх гэснийг нь угтах гэж яарч яваа хүмүүсийг хүндэтгэн түргэний машин таарвал заавал зам тавьж өгч байгаарай.

 

Л.Цэрэндолгор

ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих