Машин ачигч компаниуд иргэдээс авсан торгуулийн мөнгөө зуун хувь өөрсдөө авдаг байна

Өнгөрсөн хугацаанд олны хэл ам дагуулж, бас нэгэн бухимдуулагч болоод байсан ачигч машины асуудлыг одоо л нэг албаныхан анхааралдаа авч арга хэмжээ авахаар боллоо.

olloo_mn_1426034475_achilt

Уг нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын удирдлагууд нэгдvгээр эгнээнд тавьсан машиныг журамлах шийдвэрийг анх гаргасан. Харин гардан гvйцэтгэгчээр нь Замын хөдөлгөөний удирдлагын төв ажиллах болсон юм. Гэтэл энэхvv дvрэм журмыг ачигч компаниуд арай өөр аргаар хэрэгжvvлж эхлээд нэлээд хугацааг vдэж олон нийт ийнхvv гомдол гаргаснаас болж өөрчлөлт орох болсон нь энэ аж. Хамгийн асуудалтай нь өдөрт олон машин ачиж байгаа хэрнээ торгуулийн мөнгө нь хаана төвлөрч аль дансанд ордог юм бол гэж олон хvн сонирхдог.

Тэгвэл бидний машиныг зөвшөөрөлгvй ачиж явдаг ямар, ямар компани байгаа тухай сонирхож vзвэл “Хас транс” “Очух”, “BMML”, “Ачит сэлэнгэ”, “Авто гранд мастер” зэрэг компани гvйцэтгэдэг юм байна. Эдгээр компаниуд бvгд хувийн хэвшлийнх. Уг компаниуд хоногт 80 орчим, ачаалал ихтэй vед 100 гаруй машин ачдаг.

Тэгвэл эдгээр хувийн компаниуд иргэдээс авсан торгуулийн мөнгөө зуун хувь өөрсдөө авдаг байна. Товчхондоо тэд улсад төлөх ёстой татвараа төлөөд vлдсэн нь дээрх компаниудын хувийн орлого болдог байна. Тиймээс л “Улсад нэг ч төгрөг тушаадаггvй ачилтын компаниуд бусдын өмчид эрээ цээргvй халдаж байна” гэх иргэдийн гомдол гарсан юм. Харин Замын хөдөлгөөний удирдлагын төв болон ЗЦГ-аас зөвшөөрөл авсан зургаан компани нэгдvгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөвөрлөх ажиллагааг гардан гvйцэтгэдэг байна. Иргэд дээрх бvх vйлчилгээг ЗХУТ-ийг гардан гvйцэтгэж журмын хашаанд хvргэдэг гэх ойлголт байдаг. Тэгвэл бодит байдал дээр vгvй гэдгийг албаныхан онцлон хэлж байсан. Ямартай ч хотын удирдлагууд энэ бvхнийг харгалзан vзэж хувийн компаниудад тээврийн хэрэгсэл ачих эрхийг олгох төслийг боловсруулж эхэлсэн байна.

Тодруулбал, уг төсөлд хувийн компаниудад машин ачих эрх олгох болон тvтгэлзvvлэх, хасах шийдвэрийг хотын дарга эсвэл нийслэлийн ИТХ-ынхан гаргаж байхаар тусгажээ. Тиймээс эл ажлыг буух эзэнтэй буцах хаягтай болж цэгцэндээ орох нь гэж олон нийт ихээхэн таашааж буй юм. Яг vнэндээ өнөөдөр хувийн хэвшлийн ачигч компаниуд торгуулийн мөнгөөр нийслэлд хэд, хэдэн авто зогсоол барих хэмжээний мөнгө төвлөрч байгаа. Гэтэл хэдхэн монополь компанид 100 хувь торгуулийн мөнгийг авах боломж олгосон нь тэднийг ажил хэрэг бус ашгийн хойноос хөөцөлдөх боломж олгосон нь харамсалтай.

Уг нь ачигчдын мөрдөх ёстой журамд “Машины жолоочийг чанга яригчаар 5-10 минут дуудсаныхаа дараа бичлэг хийсний vндсэн дээр ачилт хийнэ. Ингэхдээ машины гадна талын бvрэн бvтэн байдал, машин доторх байдлыг нэг бvрчлэн камерт бичиж баримтжуулаад, дараа нь лацдаж байж ачна” гэж заасан байдаг байна.

Гэтэл бодит байдал дээр энэхvv гаргасан дvрэм журам огт хэрэгжилгvй ашиг хөөсөн бизнес болж хувирсан нь энэ. Уг нь аливаа нэг хууль журам хэн хэндээ тэгш шударга vйлчилж байх ёстой. Юутай эрээ цээргvй аашлах болсон ачигч компаниудыг цэгцэнд оруулахаар боллоо.
эх сурвалж:Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих