Ж.Батзандангийн ахын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Батсүрэнг төрийн өмчит “Мон-Сам” зүү тариурын үйлдвэрт захирлаар ажиллаж байхдаа албан үүргээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр өнгөрсөн 2013 оны сүүлчээс эхлэн хуулийнханд шалгагдаж эхэлсэн.
Тодруулбал, Тэрбээр хил гаалиар компьютер зэрэг бараа материалыг татваргүйгээр оруулахыг завдсан, үүнийхээ улмаас гаалийн ажилтанг зодсон, албаны машиныг сонтуугаар жолоодож яваад Бэлхийн замд гэрлийн шон дайрч нийслэлийн өмчид хохирол учруулсан зэрэг нэлээд хэдэн хэргийн эзэн болоод байсан юм. Тэгвэл түүнд холбогдох хэргийг прокурор хянаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Дээрх асуудал дэгдэх үед Ж.Батсүрэнгийн төрсөн дүү УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахынхаа асуудлыг тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргад илтгэж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, яаралтай хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичиг илгээж байсан юм.
URL: