Ховдод усан цахилгаан станц барихаар боллоо

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгожээ.

download8

Усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг энэ онд багтаан шинэчлэн боловсруулахад шаардагдах хөрөнгийг энэ оны төсвийн тухай хуулиар Эрчим хүчний сайдын багцад орсон “Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал”-аас санхүүжүүлэхээр болсон аж. Мөн ирэх оны хоёрдугаар улиралд багтаан усан цахилгаан станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих