Эрүүл мэндийн хичээлийг 16 жил заасан ч үр дүнд хүрээгүй

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлүүдтэй интеграцчилах буюу нэгтгэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн, энэ шийдвэрээ цуцлахыг иргэний нийгмийн байгууллагууд шаардаж хэвлэлийн хурал зарласан. Тэд энэ шийдвэрийг ямар нэг судалгаа хийгээгүй, үндэслэл муутай, хий мөнгө зарсан оновчгүй хувилбар гэж үзэж байгаа учраас Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл хэвээр нь үлдээхийг шаардаж байгаа юм. Тэгвэл энэ талаар БСШУ-ны сайдын зөвлөх, хэрэгжилтийн багийн ахлагч С.Батсүхээс тодрууллаа.

images8

-Эрүүл мэндийн хичээлийн цагийг хасаж, бусад хичээлтэй нэгтгэх болсон шалтгаан нь юу байв? -2012 онд Шинэчлэлийн Засгийн газар “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг боловсруулан гаргахдаа хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг чухалчилсан. Зөв Монгол хүүхэд өнөөдөр эрүүл байна уу гэж үзэхээр өсвөр наснаасаа эрсдэлт зан үйл ихтэй, өсвөр насны охидын жирэмслэлт, архидалт, мансууралт, хүчирхийлэл, үр хөндөлт гээд өндөр тоо гарсан. Дутуу дулимаг бол нэмээд цагийг нь гаргана. Үүнд асуудал үүсгээд нийгмийг цочоогоод байх хэрэггүй гэж хэлмээр байна.

 

Эрүүл мэндийн хичээлийг 16 жилийн турш стандарттайгаар, бэлтгэсэн багш нараар заалгасны үр дүн гэж харж болно. Өөрөөр хэлбэл тэгж заасны эхний ээлжийн үр дүн байх ёстой шүү дээ. Мэдээж тодорхой үр дүн өгсөн байх л даа. Гэхдээ энэ арга одоогийн нөхцөл байдалд хэр үр дүнтэй байна вэ гэдгийг харахаас өөр арга замгүй болсон. Бид нэг цагийн хичээл тавиад л нэг багшид даатгаад санаа амарчихсан байгаа байхгүй юу. Гэтэл нэг цагаар дамжуулж хүүхдэд хэр их дадал хэвшил суулгадаг нь амьдрал дээр хангалтгүй байгаа учраас өөр арга зам хэрэгтэй болсон. Тиймээс бүх хичээл дээр багш нар тухайн хичээлийн дагуу эрүүл байлгах, хувь нэмэр оруулах үүднээс шалгуур үзүүлэлт тавьж эхэлсэн. Биологийн багш ч бай, математикийн багш ч бай би энэ хичээлээр дамжуулаад эрүүл мэндэд нь миний оруулах хувь нэмэр юу вэ гэж хандана гэсэн үг. Сургууль дээр ажиллаж буй хүн бүр номын санч, үйлчлэгч гээд бүгд хүүхдийн эрүүл мэндийн боловсролд хувь нэмрээ оруулна гэсэн үг. Энэ нь ажлын шалгуур болсон. Нэг цагийг хассан биш илүү нэмж өгсөн. Сургуулийн хэдэн хүүхэд нь эрүүл вэ гэдэг шалгуур тавьж байна. Тэгэхээр ганцхан багшийн асуудал биш сургуулийн менежментийн асуудал болж байна.

 

-Тэгвэл энэ шийдвэр хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгоход чухал ач холбогдолтой гэж ойлгож болох уу? -Хамгийн чухал нь Биологийн хичээлийг хүн төвтэй болгож байна. Жишээлбэл, бөөрийг судалж байвал үүнийг хэрхэн яаж эрүүл байлгах хамгаалах вэ гээд л хичээл орно гэсэн үг. Биеийн тамир гэхэд л зөвхөн сагс, гар бөмбөг тоглодог биш эрүүл аж төрөх үндэс юм гэдгийг ойлгуулж байхаар хичээлийн төлөвлөгөөг боловсруулна. Заавал хичээл хэдэн цаг вэ гэдэгт биш сурах арга барил, танин мэдэхүй, дадал олгох нь чухал шүү дээ. 16 жил гэдэг бол нэг зүйлийг дүгнэх хугацаа мөн. Үр дүн хангалтгүй байсан учраас шинэ гарц хайсан.

 

Ганцхан цагт биш бүх зүйлд шингэж байх ёстой юм байна гэсэн үүднээс ийм шинэчлэл хийж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс биш хүүхдэд хайргүйдээ, эсвэл хүүхдүүдийг өвдөж зовоох гэж ийм юм хийж байна гэж болохгүй л дээ. Хамгийн гол нь энэ бол хамгийн зөв арга гэж бол хэн ч хэлж чадахгүй. Одоо зөвхөн туршилтын явцад байна. Үр дүнг нь харж байгаад засаж сайжруулах зүйлсээ хийгээд явна. Илүү сайжруулна. Нэг хичээлийг сургалтын төлөвлөгөөнд байхгүй болохоор сүйрчлээ гэж хардгаа болих хэрэгтэй. Сайн байвал хэрэгжүүлээд явна. Дутуу дулимаг бол нэмээд цагийг нь гаргана. Үүнд асуудал үүсгээд нийгмийг цочоогоод байх хэрэггүй гэж хэлмээр байна.

 

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө танайхаас судалгаа хийсэн үү? -Бүх талаас нь энэ асуудлыг судалж хийж байна. Боловсролын хүрээлэнгийн судлаачид гарааны судалгаа гэж хийсэн. Туршилт дуусаад барианы судалгаа хийнэ. Дадал хэвшил тийм амар өөрчлөгдөхгүй. Ямар ч байсан хандлага өөрчлөгдөх эсэх нь чухал. Энэ хүмүүсийн хийсэн судалгаа нь 2013, 2014 оны өөрсдийнх нь хийсэн судалгаа. Нэг цагаар бэлтгэсэн багш нараар заалгаж байсан үеийн үр дүн юм шүү дээ. 16 жил гэдэг бол нэг зүйлийг дүгнэх хугацаа мөн. Үр дүн хангалтгүй байсан учраас шинэ гарц хайсан.

 

-Бусад хичээлүүдтэй интеграцчилахаар бэлтгэсэн багш нар юу хийх билээ? Багш нарыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэж байсан гэж сонссон. -Эрүүл мэндийн багш нар голчлон биологийн багш нар байгаа юм. Тиймээс энэ сурсан зүйлээ л заагаад явна гэсэн үг.

эх сурвалж:Шууд.мн


URL:

Сэтгэгдэл бичих