Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдагч уу, урвагч уу
Хөвөрдсөн утсыг эргүүлэн эвхэхэд ямар хэцүү, ямар их цаг гаргадаг болохыг багын минь туршлага надад өгсөн. Эмээгийн ээрүүлдсэн утсаар тоглож талаар нэг болгосон эрх муужгайн балагийг арилгах гэж их л зүдэрсэн дээ. Харин түүнийг тоглуулахгүй холхон байлгаж чадвал нэг санаа амар байдаг байж билээ.
Ийн бодоод өнөөгийн засаг төр, төрийн тэргүүнд гарсан хүний хийж буй үйлдлийг харахаар айлын эрх муужгайнаас дор ухаантай юм байна хэмээн халаглах сэтгэл төрөөд байх боллоо.
Тусгаар улс байхын мөн чанар хийгээд ард иргэдийнхээ болон улс үндэстнийхээ эрх ашгийг өмнөө тавих ёстой төрийн тэргүүний маань үйлдэл сүүлийн үед улам л доожоогүй, том гүрнүүдийн эрхшээлд орсон лугаа сэтгээд яваад нь. Саяхан болж өнгөрсөн болж өнгөрсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монголын татвараас зайлсхийж 35 тэрбум төгрөгийг төлөөгүй гэх АНУ-ын иргэн Жастин Капла нарт уулчалт үзүүлсэн явдал нь Монгол улсын хууль тогтоомжид шууд нөлөөлж, хууль зөрчсөн явдал болохыг хуульчид сануулсаар байна. Харин ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн энэ үйлдлээ хамгаалж нэг ёсондоо арьсаа хамгаалж “Хэцүү шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгаад суух уу. Би Монголдоо хайртай” гэсэн твиттер жиргээгээр цайруулах гэсэн гэнэн тэнэг хүүхдийн санаагаар хандсан хэмээн иргэдийг бухимдуулаад байгаа.
Харин Монголын төрийн тэргүүний энэхүү бодлогод харийн том гүрнүүдийн нөлөө ороод байна уу даа гэсэн иргэдийн болгоомжлол ч ил тод болоод байна. Гадныхны дээрэнгүй үзлийг улсын маань Ерөнхийлөгч улам дэвэргэсэн энэ үйлдэл ямартаа ч Монголын ганхсан, өөрийн гэсэн тусгаар улсын бүрэн эрхэт байдал болоод өөрийн гэх төв шугам туйлбаргүй байр суурийг дэлхий дахинд харуулчихлаа.
Гэтэл 2014 онд Индонез улсад хар тамхины хэргээр ялын дээд хэмжээ цаазын ял сонсссон иргэдээ Бразил, Франц, Австрали улсын удирдлагууд хүсэлт, шаардлагыг хариуд Индонез улсын Ерөнхийлөгч Ж.Видодо “ҮГҮЙ” гэсэн хариултыг өгч тусгаар улсын бүрэн эрхэд ХАЛДАХГҮЙ байхыг сануулсан нь тус улсуудын хувьд томоохон цохилт болсон төдийгүй Индонез улсын нийслэл Жакардагаас элчингийн газруудаа татаж урьд өмнө нь өгсөн буцалтгүй тусламжаа нэхэмжилсэн үйл явдал болсон. Харин ард иргэд нь Ерөнхийлөгч Ж.Видодогийн эл үйлдлийг дэмжиж улсынхаа өрийг дарах кампанит ажил өрнүүлж байсан түүх саяхан.
Тэгвэл манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн том гүрнүүдийн сүр хүчинд автсан мэт АНУ-ын иргэн Жастин Капла нарт үзүүлсэн уучлал нь ард түмнийхээ итгэлийг алдсан үйлдэл болоод байна. Ингэснээр Монголын эдийн засагт томоохон эргэлт оруулах 35 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн үйлдэл болсныг Жастин Капла нар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд манай улсад учруулсан хохиролоо төлж барагдуулахгүй гэж гомдол гаргасан нь эл шийдвэр ямарч үр дүнгүй болоод байгааг харуулаад байна.
Энэ мэтчилэн улсынхаа эрх ашгийг хамгийн урьтал болгох ёстой Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн буруутай шийдвэрээс болж Монголын эдийн засагт том хохирол унаж байна. Тэгвэл энэхүү шийдвэрийг гаргасан Ерөнхийлөгчид ямар нэгэн хариуцлага тооцохгүй байж болох уу.
Нэгэнтээ хөвөрдсөн утсыг эргүүлэн тойглож эмхлэх ухаан Монголын төрд үгүйлэгдээд байна. Харин энэ мэтхэн бусдын нөлөөн дор ардчилал хэмээн тунхаглан лоозондох улсын Ерөнхийлөгч манай төрд хэрэгтэй гэж үү. Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсаа тэргүүлэх тэргүүн шиг байж чадах уу, эсвэл гадны гүрнүүдийн нөлөөг дагаж улсынхаа эрх ашгийг дорд үзсээр байх уу. Гэсэн асуулт л үлдээд байна.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энгийн жишээгээр үзэх гээд оролдоё . Жаст компани халтвартын эмнэлэгийн хойд талд өчнөөн хотхон барисан Зөвхөн нэг байшингийн 20 байрыг өөрийн дүү Батсайханд :Энэ иргэн хөрөнгө оруулсан тул гэсэн хуурамч а\тоотоор шилжүүлсэн байна Зөвхөн энэ үйлдэлээр 400 сая төг .татвараас зугтлаа Батхүүг яах ёстой вэ? Гарч нь энгийн ЖАСТ компани татварыг хүү алдангитай нь төлөх ёстой
Батхүүг шоронд орууллаа гээд татварийн мөнгө төлөгдөхгүй Харин шоронд оруулна гэж сүрдүүлэхэд 20% -иар нь ” аргалах ” нь ойлгомжтой боломжийг систем санал болгоно Батхүү 400 сая биш 80 сая өгнө Хуулийн системийн сүлжээ үйлчилгээний шудрага төлбөр 80 саяаа авна Гадаадын ХК -д” сүлжээ”-д төлбөр хийх боломж байхгүй Тэд” тэнэг” учраас зөвхөн хуулиар л явна Сүлжээтэй ойлголцож чаддаггүй тэнэгүүд шоронд сууж байх л ёстой Ийм сүлжээг дарж чадахгүй ,эсвэл, хүсэхгүй байгаа ёрөнхийлэгч Монгол улсын өмнөөс “ичнэ” Яг үнэндээ бол зөвхөн хувь хүмүүсийг уучилсан ,компаниас шийдвэр гарсаны дараа мөнгө авах асуудалгүй гэдэг нь ойлгомжтой байхад Монголын нэрийн жаахан ч гэсэн дээш татсан энэ үйдлийг тэр мөнгө авахтай холбоод хашигчаад байгаа нөхөд тэр “сүлжээ” гомдлыг илэрхийлээд байгаа юм шиг Даже мөнгө авахгүй ч байсан Монгол гэдэг нэрийн жаахан өсөлт тэр мөнгөний хажууд асар их үнэтэй гэдгийг олж харахад 4 -ангийн боловсорол ихдэнэ шүү Тэгээд бас Монгол улс том хохирлоо гэж ээ Ашиг сонирхол гэдэг хүнийг өчүүхэн болгох юм даа Энд бичсэний төлөө хэрэв 100 мянга авсан бол андуурлаа гэдэг ганцүг бичвэл 200 мянга өгөх цалингаасаа өгөх юмсан хөөрхий