1000 сарнайн баяр боллоо
Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга Б.Саранчимэгийн санаачлан уламжлал болгосон “1000 сарнай” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Төр нийгмийн бүхий л салбарт өөрсдийн мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулж яваа олон мянган ээжүүдийн төлөөлөл болсон 1000 ээж тус үйл ажиллагаанд оролцсон юм.
“1000 сарнай” хүндэтгэлийн арга хэмжээгНийслэлийн НАМЭХ-ны дарга Б.Саранчимэг ээжүүд, эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлэн баярын үйл ажиллагааг нээж, нэгэн өдрийг шагналын хур, урлагийн тоглолт, азын сугалаатай өнгөрүүллээ.
Ажил үйлс амжилт бүтээлээрээ манлайлсан эмэгтэйчүүд нийслэлийн НАМЭХ-ны “Шилдэг эмэгтэй”, “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялааж, уригдсан суудал нь аз дагуулсан ээжүүд гэр ахуйн цахилгаан барааны эзэд боллоо.
URL: