Хагархай єндєгнєєс мэндэлсэн ”Хамаг Монгол”

“Би МАХН-д эцсээ хvртэл Энхбаяртай цуг байна” хэмээн дуугарч байсан тус намын нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнэ Н.Энхбаяраас зам салсан. Экс Ерєнхийлєгчєєс салаа замаар салан одсон нь ганц С.Молор-Эрдэнэ биш. Нарийн бичгийн дарга Ю.Атар, Д.Єрнєхбаяр нар Н.Энхбаяртай бус, С.Молор-Эрдэнэтэй дєрєє харшуулахаар шийдвэрлэв. Улстєрийн єрєг дээр гурван бодоо алдсан экс ноён их л тэвдvv яваа сурагтай. Ядаж байхад гурван нам дамжин “хормойд нь салхи орсон” Удвал ахайтан тун удахгvй “авгай” шиг нь хаяад явах тодорхой болоод байдаг. УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр намынхаа дэд даргын албан тушаалаас татгалзлаа. Тэрбээр “Би УИХ-ын гишvvний хувьд ард тvмэнтэйгээ хамт, алдсан Монгол орноо эргvvлэн авахын тєлєє, vзэл бодол итгэл vнэмшил нэгтэй, эх оронч, vй олон монголчуудтайгаа хамтран ажиллахаас єєр замгvй гэдгийг ухамсарлаж дараахь шийдвэрийг гаргалаа” хэмээх тайлбар єгсєн ч vнэндээ бол экстэй санаа нийлээгvй учир Их хурлын гишvvний ажлаа хийхийг эрхэмлэсэн хэрэг.

Энэ бvх vйл явц удтал хvлээлгэсэн МАХН нэрийг євєртєлсний дараа болсон юм. Vvнээс бvр ємнє буюу МАХН-ыг тvр штаб байхаас эр зориг гарган зvтгэсэн Б.Туяа циркт болсон Онц их хурлаас хойш vзэгдэхээ больсон юм даг. Мєн тэр хурлын тэргvvлэгч Эрдэнэтийн Д.Алтаншагай хурал хаяж гарснаас хойш бvр сураггvй. Ийнхvv Н.Энхбаяраас хань, хамсаатнууд нь нvvр буруулж эхэллээ. Энэ тэдний буруу биш, гагцхvv єєрєєсєє єєр хvнийг хvн гэж vздэггvй мань эксийн ааш авир, зорилго чиглэлтэй холбоотой ажээ. Мэдээж Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ, Ю.Атар, Д.Єрнєхбаяр нар бас ч гэж нэгэн цагт улсын Тэргvvн байсан хvний улс орны тєлєє гэх vгэнд итгэж найдсан байх. Гэвч хамтран ажиллаад эхэлтэл хамаагvй єєр хvн байжээ. “Би чамд хайртай” кинон дээр Vрлээ Баяраад “Чи ч ёстой єєр хvн юм даа” гэж хэлдэг дээ. Яг л тvvн шиг Н.Энхбаярын єєр хvнийг мэдсэн хань хамсаатнууд нь нvvр буруулцгааж эхлэв.

Цаашдаа тvvний тарыг таньсан хэн хэн нvvр буруулж, салан одохыг хэн мэдлээ. Салан одогсдын хувьд ганц МАХН гэдэг нэрэнд бус, Н.Энхбаярт л итгэснийг намын нэрээ авсны дараахь vйл явцаас харж болно.

Vнэндээ энэ хэрэг явдлыг тойрсон нэг биш нэлээд олон сэжиг таамаг хєвєрч л байна. Тухайлбал, МАХН УИХ-аас бvлэг байгуулах хэмжээнд хvртэл гишvvн элсvvлж, улмаар намын дэд дарга, нарийн бичгийн дарга гэсэн томоохон албан тушаапуудыг урвагчдад амласан гэх яриа. Vvнийг ч намаасаа татгалзагсад vгvйсгэхгvй байгаа.

Энэ тухайд тэд “Монгол Ардын Намынхныг олигархиуд гэж зарласан атлаа одоо Та нар хvмvvжсэн байна, хvрээд ир” гэж байгаатай адил сонсогдож байна хэмээн тайлбарласан удаатай. Харин С.Молор-Эрдэнийн хувьд Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын сvжрэх болсныг таалаагvй гэх нь бий. Тэрбээр “Энэ хоёр хvнийг хамтарч ард тvмний их хуралдайг хийх гэж байгааг мэдээд л би зайгаа барьж эхэлсэн” гэж байсан билээ.

Харин МАХН-ын нарийн бичгийн дарга нар намаасаа татгалзах болсон шалтгаанаа “МАХН анхны зорилго болох цэвэр улстєр хийх шийдвэрээсээ ухарсан” гэдгээр тайлбарлаж буй. Тиймээс ч Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нар “Хамаг Монгол ” хэмээх улстєрийн нам байгуулахаар зориг шулууджээ. Н.Энхбаярын МАХН цэвэр улстєр хийхгvй нь нэгэнт тодорхой болсон тул єєрсдийн намаа байгуулж, улстєрийн тэмцэлд орон зайгаа олохоор мордох юм байх. Магадгvй тэдний улстєр хамаг Монголын ард тvмний нэрээр тєрийн єндєрлєгт сонгогдож асан нэр хvндээ ашиглан дахин эрх мэдэл олж авахаар улайран хєєцєлдєгч Н.Энхбаярын эсрэг зогсох ч юм билvv. Ер нь Н.Энхбаяртай ойртон дотноссон хvмvvс ихэвчлэн холдохоос аргагvй болдог нь тvvний ханилсандаа халгаатайг илэрхийлсээр байгаа юм.

Анх Ц.Шинэбаяр ганцаархнаа Н.Энхбаярыг дэмжин гарч ирэхэд “Хєєрхий, Н.Энхбаярт их л том барьцаатай хvн юм” гэх яриа гарч л байсан. Гэхдээ энэ хардлагыг удахгvй мэндлэх “Хамаг Монгол” нам vгvйсгэж байх шиг. Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нар зvгээр л Н.Энхбаярын тарыг нь таньж. Эрх мэдэл, албан тушаалаа эрхгvй санагалзаж, хагацаж ядан байгаа Н.Энхбаярын зорилго дэндvv єчvvхэн, хуурамч байсныг олж харсан хэрэг. Харамсалтай ч гэлээ тэд зєвхєн ашиглуулж байснаа мэдсэн биз. Тиймдээ ч тэрбээр “Єнєєгийн Монгол дахь Хамаг Монголыг орхигдуулсан улстєр гэгч нь худлаа, хуурамч, буруу, бас алдаатай улстєр болж таарлаа. Vнэн улстєр Монголд оршин байна гэвэл, тэр нь Хамаг Монгол vндэстний л улстєр байх учиртай” хэмээн мэдэгдсэн байх.

Уг нь намаасаа татгалзах шийдвэрээ аль эрт гаргасан ч нэрээ авахаар явж байх хvнд vед нь орхилгvй хvн чанар гарган тэвчсээр єдий хvрснээ тэд хэлж буй. Энэ нь ч vнэний ортой бололтой. Vчир нь С.Молор-Эрдэнэ Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг хамтарч ард тvмний их хуралдайг хийх гэж байгааг мэдээд зайгаа барьсан тухайгаа дэлгэхдээ “Ирэх есдvгээр cap гэхэд улстєр хийх багийн vйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах хэмжээнд хvрэх байх. МАХН-аас ганц хоёр хvн бий” хэмээж байсан байгаа юм.

Ямар ч гэсэн мэндлээд дєнгєж сарын нvvр vзэж буй отгон улстєрийн хvчин МАХН-аас дахин шинэ нам мэндлэх нь тодорхой боллоо. Тэд Монголын улстєрд “цэвэр” гэсэн тодотголтойгоор ажиллах гэнэ. “Хамаг Монгол” улстєр “хамар” хэмээх Н.Энхбаяраас хамааралгvй єрнєхийн учир энэ ээ.


URL:

Сэтгэгдэл бичих