ССАЖЯ-ны байрыг таван тэрбум 940 сая төгрөгөөс эхлэн дуудна
Энэ сарын 18-нд ССАЖЯ-ны байрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах юм байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулах тус дуудлага худалдааны эхний үнэ таван тэрбум 940 сая төгрөгөөс эхлэх аж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн Засгийн газрынхаа анхны хуралдааны шийдвэрээр тус яамны барилгыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргасан. Гэсэн ч тус байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргажээ.
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: