Б.Немцовыг хөнөөсөн хэрэгт 2 хүнийг сэжиглэн баривчилжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт хоёр этгээдийг сэжигтнээр татан баривчиллаа гэж тус улсын Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александер Бортников мэдэгдлээ.

9b0b3ec00dc69fff250e216457b232ab_L

“Б.Немцовын аллагад Анзор Губашев, Заур Дадаев гэх хоёр этгээдийг сэжигтнээр татан өнөөдөр бид баривчиллаа. Тэднийг баривчилснаа Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдсэн” гэж тэрбээр хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн байна.

Хоёрдугаар сарын 27-ны баасан гарагийн орой Москвагийн төвийн гүүрэн дээгүүр алхаж байхдаа Б.Немцов буудуулан амиа алдсан юм. Түүнийг гуравдугаар сарын 3-нд Москвагийн Троекуровск оршуулгын газарт оршуулсан билээ.

 


URL:

Нэр: Лаки Огноо: 13 March 2015

Энэ бол жүжиг Путин чеченьчүүдийг золигт гаргах гэж байна…

Сэтгэгдэл бичих